x

Өрхийн эмнэлгүүдэд дуудлагаар үзлэг хийх зориулалтаар гурван приус машин өгөв

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Хотын дарга С.Амарсайхан,Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулав.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 орчим сая төгрөгөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн автомат биохимийн анализатор, Искра аппарат, ЭХО аппарат, хатаах шүүгээ, судас тодруулагч, нярайн үзлэгийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, суурийн даралтын аппарат гэх зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна дуудлагаар явж үзлэг хийх зориулалтаар гурван ширхэг приус маркийн автомашиныг авч өгөв.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзлэг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж дутуугаас иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломж дутмаг байсныг шийдвэрлэж өгч байгаад талархаж байгаагаа эмнэлгийн эмч, ажилчид энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагуудад илэрхийлэв. Энэ үеэр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Н.Жаргал “Коронавирусийн тархалттай холбоотойгоор өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй цөөрсөн учраас бид гэрийн эргэлтийг идэвхжүүлж ажиллаж байна. Гэрийн эргэлт маань нийт ажлын гүйцэтгэлийн 70 орчим хувийг эзэлж байгаа. Аль болохоор өрхийн эмнэлэг дээрээ төвлөрлийг үүсгэхгүй байхаар боломж бололцоогоо дайчилж, зарим тохиолдолд утсаар зөвлөгөө өгч байна. Мөн манай хороонд тусгаарлалтаас гэрлийн тусгаарлалтад шилжсэн 19 хүн байгаа. Бид тэр хүмүүстээ гэрээр нь үзлэг, шинжилгээг нь хийж ажиллаж байна” гэв.

Ж.Батбаясгалан “Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж байгаа бас нэг асуудал бол эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалтын байр байхгүй. Хорооныхоо байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь коронавирус гэх мэт цар тахал үүссэн онцгой нөхцөлд бол маш эрсдэлтэй. Тэгэхээр цаашид хоёроос, гурван хорооны дунд нэг зориулалтын өрхийн эмнэлэг барих асуудал бол зайлшгүй шаардлагатай болж байна” гэв. “Энэ асуудлыг шат дараатай шийдээд явах талаар холбогдох албаныхан судалж, гарц гаргалгааг гарган олон улсын байгууллагад танилцуулж байгаа” гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ.

Хотын дарга С.Амарсайхан “Бид энэ асуудлыг шат дараатай шийдээд явах нь зүйтэй. Хороодын дунд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх шаардлага хангасан өрхийн эрүүл мэндийн төв барих нь зөв. Коронавирусийн тархалттай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед өрхийн эмнэлгүүд маань гэрийн эргэлтийг идэвхжүүлж ажиллаж байгаа нь сайн. Цар тахлын үед голомтод ажиллаж байгаа эмнэлгийн эмч, ажилчиддаа зориулалтын хувцас, хэрэгслээр хангахад шаардлагатай төсөв хөрөнгийг нийслэлийс ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнөөдөр үзлэг, оношилгоо хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өглөө. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй иргэддээ үзүүлж ажиллаарай” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 13 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 7 цаг 23 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 4 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 4 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 8 цаг 53 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 9 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top