x

Тэр Харри Поттер биш

Гэрэл зургийг "ЗГМ"

Таксинд илүү хэдэн мөнгө төлөхдөө харамсдаггүй, орцны жижүүртээ өөрийн хэрэглэхгүйгээ илүүчилчихдэг хүмүүст талархая. Хэд хэдэн орцны жижүүртэй, тэдний хүүхэдтэй найзалсны эцэст бичсэн нийтлэл...

ТЭР ХАРРИ ПОТТЕР БИШ

Тэрээр шатны доод талын хонгилын жижигхэн зайд бага насаа өнгөрөөж байгаа. Гэхдээ түүнийг Харри поттер гэдэггүй Улаанаа гэдэг. Умгархан жижигхэн зайд байх нь түүний хувьд шийтгэл биш харин ээжийнх нь олсон сайхан оромж. Ээж нь ажлаасаа халагдвал оромжоо алдаж дараагийн нэгэн Улаанаад боломж гарна.

Улаанаагийнд 43 инчийн зурагт хэрэггүй. Учир нь гэрт нь тэр хогшил уртаараа байтугай өргөнөөрөө ч багтахгүй. Тэдэнд босоо душ байтугай крантны цорго ч байхгүй. Улаанаа хүүд хичээлээ хийж суух ширээ ч байхгүй. Нэг вандан, нэг сандлаас өөр зай үгүй учир түүнд ширээ бэлтгэх хэрэггүй болоод тэр.

Гэвч Улаанаа сайн сурдаг. Учир нь тэр “хичээлээ сайн сурвал жинхэнэ байшин машинтай болно” гэж итгэдэг тул хичээдэг. Ангийнхан нь хичээлээ тараад тоглохоор явцгаахад хамт явахыг хүсдэг ч Улаанаа гэр лүүгээ явдаг. Хааяахан нэг ангийхныгаа тоглохыг харж баясах гэж явсан өдрөө тэр уйлдаг. Учир нь түүнийг ээж аав нь “баячуудтай нийлж задарлаа” гэж зоддог. Тэр буруу зүйл хийсэн гэж боддог тул гомддоггүй. Мөн баячууд болон бид нар гэсэн тусдаа хүмүүс байдаг юм байна гэдэгт гомддог.

Найзуудаа дагаж явж болохгүйтэй адил хэн нэгнийг гэртээ авчрах хориотой. Үүнийг хэн ч хэлээгүй ч тэр ийм дүрэм бийг зөнгөөрөө мэдэж даган мөрддөг. Нөхөд нь пүүзнийхээ талаар яриа өрнүүлэхэд тэр комиссын дэлгүүрээс авсан гутлаа бусдаас нуухыг хичээдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө компьютер авахуулахыг хүсдэг ч “юу авахуулах вэ” гэж асуухад нь “юу ч хэрэггүй” гэж хариулдаг.

Тэр автобусанд суух дургүй. Өрхийнх нь зардлын төсөвт Улаанаагийн унааны зардал тусгагдаагүй. Иймд тэр кондукторт нудчуулахаас алхахыг илүүд үздэг. Тэр орондоо орохдоо “өнөө шөнө согтуу залуус манай орцонд л битгий орж ирээсэй” гэж бурхандаа залбираад унтдаг. Өглөөд босохдоо “урд шөнө гайгүй хоносон уу” гэж ээжээсээ асууж сэрдэг.

Улаанаа багшдаа “мөнгө авчирсангүй” гэж загнуулахаас илүү хамгийн мундаг гэж боддог аавыгаа “орц муу цэвэрлэлээ” гэж хэн нэгэнд загнуулахад илүү сэтгэл нь шаналдаг. Тэр “залуу ах нарыг гэр оронтой байж яагаад орцонд шээдэг юм” гэж асууснаасаа болоод зодуулсан. Гэвч энэ талаар гэрийнхэндээ хэлээд дэмий гэх дүгнэлтийг мөн л бие даан шийдсэн.

Гэвч тэр аз жаргалтай. Түүн шиг аав, ээжтэйгээ хамт үргэлж унтах боломж бүх хүүхдэд үгүй. Ээж аав нь муудалцаад өөр өөр өрөөнд орчихдоггүй, унтсан ч тэврэлдээд унтах учир дорхноо эвлэрэхээс аргагүй.

Тэдний гэрийнхэн удирдлага булаалдаж хэрэлддэггүй, учир нь тэд зөвхөн фм сонсож оройг өнгөрөөдөг. Өвөлд хүйтэн ч илүү хүйтнийг тэд мэдэх учир дулаахан санагддаг. Өрөөнийх нь халаагуураас илүү өөрсдийнх нь биений илч тэднийг шөнийн хүйтэн дааруулдаггүй. Өглөөд Улаанаа хөнжил дотроо хувцсаа өмсөөд л босно.

Өдөр сургуулийнхаа жорлонд орно гэж бэлтгэж 00-ийн цаас хармаалж гарна. Оройд хоол хийх хэсэгхэн хугацаанд л тэдний гэр халчихна. Эхний аягатайгаа идэж эхлэхээс өмнө хацарнууд нь улаа бутарч инээд хөөр цалгина. Ээж нь гурилтай эсвэл будаатай гэх хоёрхон төрлийн хоол хийдэг ч хийсэн хоол бүхэн амттай санагддана. Тэднийд хөргөгч байхгүй. Иймд өдөр бүр хоолны материал авдаг.

Гэрийнх нь томчууд сонгууль болохыг хүлээдэг. Мөн гэр бүлийнх нь амьдралыг нь бяцхан Улаанаа биш улс төрчид өөрчлөнө гэдэгт найддаг.

Тэр Харри поттер биш, Улаанаа. Иймд түүний амьд­ралыг хэн ч сонирхдоггүй.

Б.Энхмандах /2012 он/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 6 цаг 35 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 6 цаг 45 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 7 цаг 26 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 7 цаг 26 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 8 цаг 15 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 8 цаг 31 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top