x

"Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж буй асуудлаар салбарынхантай уулзахад нээлттэй"

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад хандан илгээлт гаргав.

Илгээлтэд;

“Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Дэлхий дахинаа коронавирусийн халдвар тархаж байгаа энэ цаг үед онцгой байдал, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс дутахгүй бэлэн байдалд ажиллаж, нийгмийн амгалан тайван байдлыг сахиулахад үнэн, бодит мэдээллээр үнэтэй хувь нэмрээ оруулж буй Та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлье.

Өвчин, зовлон нь өрсөлдөөн биш бөгөөд туйлын эмзэг энэ үед үнэн бөгөөд баталгаатай мэдээллийг хүргэхдээ ч гэсэн ухаан сийлж, үр дүнг нь урьдчилан тооцно гэдэгт итгэж байна.

Эрхэм сэтгүүлчид, салбарын удирдлагууд, судлаачид аа!

Би бээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байхыг уриалсан. Мөн мэргэжлийн сэтгүүл зүйд суурилсан, сэтгүүлчдийн байгууллага, мэргэжлийн холбоод, зөвлөлийн тэнцвэрийг хадгалж, дотоодын механизмыг бэхжүүлэх асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийх арга хэлбэрийг дэмжсэн, уриалсан алхам байсан ч тодорхой ахиц гарахгүй байгаа нь сэтгүүлчдийг ажил мэргэжилтэй нь холбогдуулан шалгаж байгаа олон жишээгээр илрэх боллоо.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн эргэн тойронд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагийн хувьд хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод, судлаачид нь хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульчлах зэрэг хэд, хэдэн асуудлаар зөрүүтэй байр, суурьтай байгаа нь улстөрчдийн хүсэл зоригоос үл хамааран Та бүхний эрх чөлөөгөө баталгаажуулах явцыг зохих хэмжээнд удаашруулж байна.

Иргэд улстөрчдөөр дамжуулан засаглах эрхээ хэрэгжүүлдэг шиг мэдэх, үг хэлэх, хянах эрхээ сэтгүүлчдээр дамжуулан эдэлдэг билээ. Иймд би Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөвхөн салбарын зохицуулалтын хэмжээнд харахгүй байгаа бөгөөд нэг сэтгүүлчид холбогдох хэргийг ч нийтийн асуудал хэмээн ажиглаж ирлээ.

Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болоод мэргэжлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учирч байгаа аливаа асуудлаар салбарын бүхий л төлөөллийг хүлээн авч уулзахад нээлттэй гэдгээ мэдэгдэж, та бүхний хүсэл зоригийн үндсэнд салбараа төлөөлөх бүрэн чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдмэл үзэл санааг тууштай дэмжин, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа уламжилж байна.

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 6 цаг 0 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 6 цаг 10 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 6 цаг 51 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 6 цаг 51 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 40 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 7 цаг 56 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top