x

Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 8-н хүртэл үргэлжилнэ

“Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд 10:00-19:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд энэхүү худалдаагаар Нийслэлийн 6 дүүрэгт хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгөөр, нийт 246,71тн махыг борлууллаа. Өргөтгөсөн худалдаа Тавдугаар сарын 08-ныг дуустал үргэлжилнэ.  

Баянгол дүүргийн 22 хорооны иргэн Х.Оюун: Жил бүр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах нь иргэдэд тустай

Зах худалдааны төвд хонины мах  8500-10500 төгрөг байна. Сая Баянзүрх дүүргийн хүнсний захад хонины мах 10500 төгрөг байна. Гэтэл махны өргөтгөсөн худалдааны хонины 1 кг мах 6500 төгрөг байгаа нь тэтгэврийн бидэнд үнэ хямд, боломжийн, амьдралд дэмтэй байна. Тэтгэврийнхээ 60 хувийг хүнсэнд, үүнээс дийлэнхийг нь мах худалдан авахад зарцуулдаг. Сар шинийн өмнө махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан нь иргэдийн амьдралд хэрэг болсон. Цаашид жил бүр энэ худалдааг зохион байгуулах нь иргэдэд хэрэгтэй тустай юм.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн В.Лувсан: Цаашид  мах бэлтгэхдээ чанар хадгалалтад анхаарах хэрэгтэй

Жилийн бүр махны нөөц бүрдүүлээд ажилладаг. Намар мах бэлтгэхдээ чанар, хадгалалтад анхаарах хэрэгтэй. Дэлгүүрт байгаа жижиглэсэн махнаас илүү энэ махнаас аваад өөрсдөө эвдэж бэлтгээд хүнсэндээ хэрэглэх нь бидэнд аятайхан санагддаг. Намар бэлтгэсэн хонин махнаас 21 кг -тайг худалдан авлаа.

Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулж байгаа юм.

Нөөцийн мах борлуулах цэгийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 6 цаг 0 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 6 цаг 9 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 6 цаг 50 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 6 цаг 50 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 39 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 7 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top