x

0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100000 төгрөг олгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцуулав. Энэ хүрээнд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой дөрвөн ажил хийхээр болжээ.

Нэгт, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгохоор боллоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70,000 төгрөгийг өнөөдөр, маргаашдаа багтаж хүүхэд болгонд олгоно.

Хоёрт, 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.

Гуравт, 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн тэтгэврүүдийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Үүнд:

  • Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.

  • Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.

  • Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болголоо.

  • Одой иргэдэд олгодог тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болголоо.

  • Хөгжлийн бэрхшээлтэй 42,000 иргэний тэтгэмжийг 100,000 төгрөгөөг нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болголоо.

Дөрөвт, Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Засгийн газраас гарнасан дээрх дөрвөн дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнтэй холбогдуулан Засгийн газраас хоёр тогтоол батлав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 5 цаг 59 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 6 цаг 9 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 6 цаг 50 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 6 цаг 50 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 39 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 7 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top