x

ФОТО: Хээрийн эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгав. 

Дадлага сургуулилалтын үеэр Буянт-Ухаа спортын ордны 7790 м2 талбайд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг нь халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай аж. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг нөөцөнд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэхээр зохицуулалт хийсэн байна. Тус эмнэлэгт нэг ээлжинд 54 хүн, нийт 148 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж ажиллана. Халдварт цар тахлын үед А, B, C гурван бүст өвчтөнийг эрэмбэлэн ангилж /өндөр эрсдэлтэй болон ахмад настан, мөн хүүхэд-жирэмсэн эх, насанд хүрэгчид/ тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” эмнэлэг нь 2800 м2 талбайд хүнд болон маш хүнд өвчтөнийг хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалтаар зохион байгуулагдсан байна. Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар 100 ор дэлгэснээс 10 нь маш хүнд өвчтөнийг хүлээж авах зориулалтаар иж бүрэн тоноглогджээ. Нэг ээлжинд 90 хүн, нийт гурван ээлжээр 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах зохицуулалтын хүрээнд дадлага сургуулилт хийж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын мэдээлснээр халдварын онцгой дэглэмийн үед улаан, шар, ногоон гэсэн гурван бүсэд хуваадаг. Улаан бүст хэвтэн эмчлүүлэх, оношилгооны, хүлээн авах, шарил хадгалах болон эмийн нөөц, эмнэлгийн хог хаягдлыг хадгалах, ариутгал, халдваргүйтгэлийн хэсгүүд ажиллаж байна. Харин шар бүст үүрэг гүйцэтгэсэн ажилтнууд ариутгал, халдваргүйтгэл хийгдэх хэсэг. Ногоон бүст эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дэд штаб байрлахаас гадна лаборатори, эмийн нөөцийн өрөө, ажлын өрөө, амралтын өрөө, хувцас солих зэрэг хэсгүүд багтаж байгаа аж.

"Хээрийн эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой"

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн үйл ажиллагааг холбогдох албаны хүмүүс танилцууллаа. Энэхүү хээрийн эмнэлэг нь 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Шаардлагатай тохиолдолд 15 ор нэмэлтээр дэлгэх боломжтойгоос гадна жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой. Өнөөдөр хээрийн эмнэлэгт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллах байна гэдгийг танилцуулгадаа онцолж хэлсэн юм.

Мөн коронавирусийн халдвар олширч, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хээрийн эмнэлгийг байгуулж ажиллах бөгөөд уг эмнэлэгт мэс засал хийх, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг эмнэлгийн бүхий л үйлчилгээг үзүүлэх юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын хэмжээнд цар тахал өвчин дэгдлээ гэхэд хяналтандаа авч, яаралтай тусламж үзүүлэх, өвчтөнүүдээ хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрэн хангаж, бэлтгэлийг базаасан байна гэж харлаа. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотойгоор харилцан ажиллах вэ гэдгээ мэддэг болсон байна. Цаашид ч энэ бэлэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Иймээс иргэд, олон нийт өндөржүүлсэн бэлэн байдалд байж, гэр бүл, үр хүүхэд болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрсдөө аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Төр засаг, ард иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд коронавирусийн халдвараас бид хамгаалсаар ирлээ. Улс оронд аюул нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрдэж чадсан гэдэг нь өнөөдрийн дадлага сургуулилалтаас харагдаж байна” хэмээлээ.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу дадлага сургуулилалт гурван өдрийн турш үргэлжилж байна. Улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 6 цаг 0 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 6 цаг 9 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 6 цаг 51 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 6 цаг 51 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 40 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 7 цаг 56 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top