x

Гадаадад гацсан иргэд Ерөнхийлөгчөөс хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүслээ

Коронавируст цар тахлын улмаас гаднын улс орнуудад гацсан, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо 10900 орчим хүрсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Монгол улсын хувьд нөхцөл бололцооны хүрээнд зөвшөөрөгдсөн улс орнууд руу тусгай нислэг үйлдэж иргэдээ татан авах ажлын зохион байгуулсаар буй.

Тэгвэл гадаадад гацсан иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргажээ.

Харин өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдварын зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол 135 болоод байгаа билээ.

Гадаадад гацсан иргэдийн гаргасан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

“Хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай”

Монгол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн баталгаа болсон танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Дэлхий даяар тархсан халдварт цар тахлын улмаас дэлхийн улс орнууд өөрийн иргэдээ яаралтай эх орондоо ирэх хугацаатай үүрэг өгч, иргэдээ бүрэн татан авсан бөгөөд үүний дараа агаарын болон бусад хил гаалиа бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоон цар тахалтай тэмцэж байна.

Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдолтой хамтатган Улсын онцгой комиссоос яаралтай бүх хилээ хаан, богино хугацаагаар гадаад улсад эмчилгээ, сувилгаа, сургалт, амралт, ажлын зорилготой явсан иргэдээ гадаадад 70-90 гаруй хоног байлгаж байгаа ба олон мянган иргэд, хүүхэд, хөгшид, хөгжлийн ялгаатай иргэд харь оронд орох оронгүй, ажлын байргүй, амьжиргааны зардалгүй, идэх хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.

2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлтэй 10,900 орчим иргэн 57 улсаас хүсэлтээ илгээгээд байгаа. Гэвч иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос гарч буй аливаа шийдвэр нь сонгуульд чиглэсэн, сонгуультай уялдсан байх талаар байнга ярьж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сард 800 орчим иргэнээ татан авбал сүүлийн иргэд жилийн дараа эх орондоо ирэхээр харагдаж байгаа ба эх орон боломж бололцоогоороо хүнээ авч байна, тусгаарлах байргүй, эмнэлгийн хүрэлцээгүй гэх шалтгаанаар ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад туйлын их харамсаж, цөхөрч, туйлдаж байна.

Гадаад улсуудад удаан хугацаагаар өөрийгөө болон үр хүүхдээ аргацааж буй иргэдийн хувьд нислэг хэт өндөр үнэтэй, тусгаарлах байрны төлбөр үнэтэй зэргээр зарим хүний хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд орж байна. Ганцхан жишээ дурдахад Унгар улсаас буцах хүсэлтээ Элчин сайдын яамаар дамжуулан өгсөн 190 гаруй иргэнээс 38 нь тавдугаар сарын 2-ны өдрийн УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэгт багтах шаардлага хангасан боловч тэдний 25 нь хэтэрхий үнэтэй онгоцны тийзийн зардал, тусгаарлах байрны зардал зэргээс үүдэн хүсэлтээсээ татгалзахад хүрлээ.

Монгол Улс НҮБ-ын жинхэнэ гишүүн, олон улсын маш олон гэрээ конвенцод нэгдсэн бөгөөд уг гэрээ, үүргийнхээ дагуу өөрийн иргэнээ дайн тулаан ч бай, цар тахал ч бай авах ёстой. Иргэд бидэнд Монгол Улсын хил үргэлж нээлттэй байх ёстой. Энэ улсын иргэн болсон бид эх орондоо очих эрх нь азын сугалаа ч биш, арын хаалга ч биш, өндөр үнэтэй тасалбар ч байх ёсгүй ээ. Наян настай буурайг далан настай буурайгаар сольж нисгэх нь сонголт биш доромжлол гэдгийг эрхэм та юу эс андах билээ.

Бид монгол хүмүүс. Монголын төр дэндүү бүдүүлгээр бидний эрх ашгийг боож, дарангуйлж байна. Зөрчигдсөн эрхийнхээ төлөө тусгаар улсынхаа Элчин сайдын яаманд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчиж, хавчин, хяхаж байна. Японд, Европын холбооны улсуудад монголчууд байрлах байргүй, идэх хоолгүй болж, эхнээсээ гудамжинд гарч байна.

Уг вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах, үйлдвэрлэж, тарилга эхлүүлэх хугацааг 2021 оны зургаадугаар сараас гэж байгаа бөгөөд тэр хүртэл хүлээвэл гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч, хэчнээн хүн өвчнөөр болон бусад зүйлсээр эндэхийг тааварлах аргагүй байна. Нөхцөл байдал цаашид улам хүнд болно. Жишээ нь, ОХУ-аас ирсэн 340 гаруй оюутнаас 55 нь халдвар авсан байгаа нь үүний тод илрэл билээ.

Иймд бидний зүгээс Танд дараах саналыг уламжилж байгаа бөгөөд таныг уг саналуудыг бодитойгоор тунгааж, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээж өгнө гэдэгт бат итгэж байна. Үүнд:

  1.  Монголын зочид буудлуудын холбоо ТББ-аас 2020 оны 5-р сарын 4-ний өдөр А-20/39 тоот албан бичгээрээ иргэд тусгаарлах байрны сонголтоо өөрөө хийх, үнийг чөлөөтэй байлгах боломж олговол тусгаарлагдах байрны нөөц хангалттай бий гэсэн бөгөөд тусгаарлагдах байрыг иргэдийн боломжоор сонголттой болгох, мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тусгаарлах байрыг нэмэгдүүлэх талаар судлах, улсаас тусгаарлах байрны төлбөрийн тодорхой хувийг даах

  2.  БНСУ уг цар тахлыг амжилттай даван туулж байна. Иймд БНСУ-д байгаа иргэдээ чөлөөтэй авах. Уг иргэд нь транзит бус зөвхөн удаан хугацаагаар БНСУ-д байгаа, мөн шинжилгээнд хамрагдсан байх.

  3.  Транзит нислэгийн давтамжийг нэгтгэж, вирусийн тархалт өндөртэй улсаас ирсэн болон тархалт багатай улсуудыг тус тусад нь тээвэрлэх

  4.  Богино хугацаагаар гадаадад зорчсон иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх

  5.  Удаан хугацаагаар хөл хорионд байсан иргэдийн нислэгийн тийз хэт өндөр үнэтэй байгаа тул иргэд газраар хил нэвтрэх зэрэг хүсэлтүүд гаргаж байна. Цар тахалтай холбоотойгоор газраар удаан хугацаанд зорчих нь вирусийн халдвар авах магадлалтай тул онгоцны тасалбарын тодорхой хувийг төрөөс даах

Бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү. 

Хүндэтгэсэн 

Гадаадад гацсан, Монгол Улсын 10900 орчим иргэн болон тэдний ар гэр болсон мянга мянган монголчуудын төлөөлөл, 2020 оны 5-р сарын 16-ны өдөр, гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэд (103.229.122.72)
    Айлын шоовдор АН аль мууг түүж цэвэрлэсэн ч адлагадан ялагдаж, яллагдав. Алдаа оноог нь алдалгүй хэлэлцэж шүүх МАНгарууд, их адаггүй ар өврөөс нь зулгааж барьж идэх гэж ноцно. Ажлын хүндийг АН-ынхан л амлаж авч гүйцэлдүүлнэ. Адаг сүүлд нь аль муугаар нь дуудна. Ашгийг нь харин ардууд бус АХ намаас эхлээд МАНгарууд МАНГАС болтлоо хүртэцгээв. Ард нь харин МАНГАСЫГ эрхлүүлж, АН-ынхныг яллаж баясна. Яг л Үсгэлжин шиг АН-ыхныг өшиглөхгүй хүн, ноцохгүй нохой ч алга. Харин МАНГАС-д бариулах болохоор бүгд ядарсан АН-аас тусламж ирдэг. Ямар ч мэдэлгүй ямагт барлаг хийж явсан шүү дээ тэд, ял хүртэл сонсож, ямагт цовдлуулж, доромжлуулж ирсийм. Ялимгүй үүлэн чөлөөний нар шиг эрх мэдэл олдох үед яасан ихийг амжуулж хийсэн юм бэ дээ тэд!!! Тэдний хийсний үр шимээр өнөөдөр Монголчууд тахалтай дэлхийд ажрахгүй амьдарцгааж, ам уралдан улс төржиж, улсын их хулгайчид нь хувааж идэх хөрөнгөтэй, улсад алба хашдаг нь цалин тэтгэмжтэйгээ байна.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 5 цаг 28 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 5 цаг 38 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 6 цаг 19 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 6 цаг 19 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 8 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 7 цаг 24 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top