x

Шинэ салхи сэвэлзүүлэх ХУУЛЬЧИД

УИХ-ын сонгууль болоход ердөө 23 хоног үлдлээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй, зорилготой зорилгогүй нь мэдэгдэхгүй үй түмэн мэдэгдэл, мэдээлэл дунд сонгогчид живж байна. Худал хуурмаг попууд цаашилж, мэргэжлийн, мэргэшсэн гэх тодотголтой хүмүүс наашлах цаг айсуйг сонгогчид мэдэрч буй заа. Иймд бид өнөөдрийн нэр дэвшигчид дунд гялайж гялтайх тун цөөхөн хуульчид байгааг өнөөдрийн дугаараараа онцлон хүргэж байна. Ингэхдээ АН, МАН, бие даагч гэж ангилан ялгахыг хүссэнгүй.

АРДЧИЛСАН НАМД ДАХИН “ЦОЙЛОГЧ” Х.ТЭМҮҮЖИН

АН-аас нэр дэвшиж буй гайгүй гэх хүмүүсийн тодотголд Х.Тэмүүжин зүй ёсоор багтана. Тэрээр Төв аймагт нэр дэвшиж буй. 2016 онд өвдөг шороодож өнжсөн. Учир нь түүнийг улстөрд байхгүй болтол нь балбасан, улстөрийн карьерийг нь балласан. Тэр сайд болуутаа маш зоримог шинэчлэл, өөрчлөлтүүд хийж улс-төрийн дараагийн үе ирснийг зарлаж орхисон. Бас вант улс шиг болсон хүчний байгууллагынхантай шууд гардан тулаанд орсон нь түүнийг ийнхүү газар уруу хүчтэй гэгч нь түлхэж орхисон билээ. Гэвч тэр ёс суртахуунаа гээлгүй, зарчмаа хамгаалсан ноён нуруу нь хугараагүй. Одоо тэр өвдгөө гөвөөд шинээр дахин босож буй. Ардчилсан намд дахин “цойлох” хүнээр Х.Тэмүүжин гэх автор нэрлэгдэж буйг онцлох хэрэгтэй.

“БОЛОМЖИЙН ХҮН” Ж.СҮХБААТАР

Ж.Сүхбаатарыг УИХ-д нэр цэвэр, шударга гишүүдийн тоог нэмж, мэргэжлийн хуульч, төлөвшсөн төрийн түшээ гэж үнэлж намын дарга У.Хүрэлсүх Чингэлтэйд илгээжээ. Дараагийн Парламентад мэргэжлийн гарамгай хуульч Ж.Сүхбаатарын туршлага, чадвар хэрэгтэй гэж УИХ-ын дарга үнэлсэн. Түүний хувьд гайгүй гэх тодотголд багтах цөөхөн хэдэн нэр дэвшигч хуульчдын нэгт зүй ёсоор багтана. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр, докторант цолтой. “Улаанбаатар Эрдэм” Хууль зүйн сургуульд багшаар ажлын гараагаа эхэлж байж. 30 гаруйхан настайдаа УИХ-ын гишүүн болж, зоригтой дуугарч, болохгүй, бүтэхгүй зүйлийг эсэргүүцэж явсан имиж түүнийх. Намынхаа булхай луйврыг эсэргүүцэж, МАНАН-тай тэмцэж, намдаа хариуцлага тооцож намаасаа гарсан. Тэр Т.Бадамжунай тэргүүтэй МАНАН мафийг эсэргүүцэж байсан анхны тэмцэгч юм. Түүний зөв байсныг цаг хугацаа ч харуулсан.

Поп улстөрчид моодонд орсон энэ цагт тэр бодлого ярьдаг, бодлого боловсруулдаг “боломжийн хүн” гэдгээрээ ялгарч байгаа. Тиймээс шударга гишүүдийн тоог нэгээр нэмж тодрох “Боломжийн хүн”-ээр нэрлэгдэж байна. Ж.Сүхбаатар гэдэг бие хүн нь бус, түүний эрдэм мэдлэг, туршлага парламентын гадна үлдэнэ гэдэг Монголын төрд л хайран билээ.

БИЕ ДААГЧДИЙГ “ӨНГӨЛӨХ” ЗАЛУУ ХУУЛЬЧ Ж.ЭРХЭМБААТАР

Салхи залуучууд руу эргэх цаг болсны нэг илэрхийлэл Ж.Эрхэмбаатар гэх залуу хуульч. Тэрээр цоо шинээр бие даан нэр дэвшиж буй. ЖДҮ хулгайн талаар дуу хоолойгоо илэрхийлэн, салхи сэвэлзүүлж орж ирсэн залуучуудын төлөөлөл. ЖДҮ-гийн луйврыг дарахын тулд захиргааны шүүхийг татан буулгах гэж байгаа тухай олон нийтийн сүлжээгээр орилж олны анхааралд оруулж, бас өөрөө орж ирсэн нэгэн. Өнөөдрийн нийгэмд мэдлэгтэй, мэргэшсэн, асуудлын гүн рүү ордог, шудрагаар дуугардаг залуу үеийн төлөөлөл нэн шаардлагатай байгаа. Үүнийг нөхөх хүний нэг хэмээн эл залуу үнэлэгдэж буй юм.

Эх сурвалж: EGUUR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 4 цаг 36 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 4 цаг 45 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 5 цаг 26 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 5 цаг 26 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 6 цаг 15 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 6 цаг 31 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top