x

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх ААН-ийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчимд барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Эдгээр дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байсан юм. Өчигдөр Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгөв.

Түүнчлэн талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэл өглөө.

Осол болсон өдөр хүүхдүүд 10-уулаа явж байсан юм. Газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харж байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд мөн даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 4 цаг 35 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 4 цаг 45 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 5 цаг 26 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 5 цаг 26 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 6 цаг 15 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 6 цаг 31 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top