x

Сонгуулийн дараа төсөв 0 зааж зогсох уу

Энэ жилийн төсөв хамгийн их зарлагатай юм. Сангийн яамны мэдээллээс харвал 2019 оны улсын төсөв 10.8 их наяд төгрөгийн орлоготой 11.4 их наяд төгрөгийн зарлагатай байж. Барилга байгууламжид 1.5 их наяд төгрөгийн өртөг суулгажээ. Тэгвэл 2020 оны төсөв 11.7 их наяд төгрөгийн орлоготой, 13.8 их наяд төгрөгийн зарлагатай батлагдсан. Ингээд төсвийн алдагдал нь ДНБ-ий 5.1 хувь буюу 2.1 их наяд төгрөгт хүрсэн билээ. Төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн үнийн дүн 1.8 их наяд төгрөг давж байгаа юм.
Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэж байх үед УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчид төсвийн орлогоо дэндүү өөдрөгөөр төсөөлсөн.

 Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хэт хөөсөрсөн, төрийн бодлого алдагдсан төсвийн төсөл өргөн барьсан.
2020 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспорлох юм гэнэ. Тэгвэл энэ онд 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн ч 30 сая тонн хүрэхтэй үгүйтэй байна. Тэгэхээр 2020 оны төсвийг хэтэрхий өөдрөгөөр төлөвлөжээ. 2015 онд төсвийн нийт зардал 7.5 их наяд байсан бол 2020 онд 13.8 их наяд буюу хоёр дахин их байхаар төлөвлөсөн нь сонгуульд зориулсан төсөв гэж харагдаж байна. Тодруулбал, 2020 онд зөвхөн театр, музейн барилга барихад 447.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 50-аас дээш хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс гадна УДБЭТ, УДЭТ-ын барилгыг 50 тэрбумаар төсөвлөөд, үүнээс ирэх онд дөрвөн тэрбумыг нь тавьсан байна. Энэ нь ирэх жилд нураагаад л орхих хэмжээний төсөв. Чингис хааны музейн барилгад 53 тэрбумыг төсөвлөөд, ирэх онд барихаар төлөвлөсөн байна. Энэ том барилгыг жилийн дотор барьж амжихгүй. Ингээд харахад, түүх соёлын салбараа өөд нь татъя гэсэн ч ойлгомжгүй байдал үүсгэсэн, хэт хөөсөрсөн, их хэмжээний хөрөнгө оруулалтын зардалтай төсөв боловсруулсан байна" хэмээж байсан билээ. Харин өнөөдөр дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал дэгдэж дэлхий нийтэд түүхий эдийн үнэ ханш унаж хамгийн бага хэмжээндээ хүрээд буй. Иймд манай улсын төсөв сард 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарч явна. Энэ нь оны эцэст хоёр их наяд гаруй төгрөгт хүрэх алдагдал болж хуримтлагдаж буй юм. Үүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөвт тодотгол хийхгүй. Хийх шалтгаан байхгүй” хэмээн гүрийж суусаар УИХ-ын ээлжит сонгуультай золгов. Үүнийг эдийн засагчид болон улс төрчид “МАН сонгуульд зориулсан төсвөө бүрэн зарцуулах гэж тодотгол хийсэнгүй. Магадгүй сонгуулийн зардал нь төсөвт явж байгаа байх” хэмээн хардаж буй юм.

Хоёр их наядаар тасарсан төсөв хатуу болзолтой тулах уу

 Тэгвэл сонгуулийн дараа төсөв юу болох вэ гэдэг асуулт гарч ирэх нь тодорхой. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ жилийн улсын төсөв сонгуульд зориулж хэт өөдрөг төсөөлсөн. Улсын төсвийг гарч болох аливаа эрсдэлийг тооцож алдагдалгүй, хөөсрүүлэхгүй батлах ёстой. Төсвийн орлого тасарч маш хэцүү байдалд орсон. Манай улсын төсвийн бараг 90 хувь нь уул уурхайн орлогоос бүрддэг. Газрын тос, зэс, жонш, нүүрс гээд хэдхэн ашигт малтмал дээр төсөв тогтдог. Манай улс алтаа зардаггүй, хадгалдаг. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унасан. Нүүрсний тээвэрлэлт 60 хувиар бага байна. Энэ нь Хятадын үйлдвэрлэл зогссонтой холбоотой. Тэгэхээр ирэх арванхоёрдугаар сар гэхэд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрэх нь. Ийм учраас төсвөө даруй тодотгож баримжаатай болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл танах тэвчиж болох бүх зардлаа тооцох ёстой. Төсвийн алдагдал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Судлаачдын хэлж буйгаар төсвийн хоёр их наяд төгрөг байхгүй болчихсон шүү гэсэн. Ийм учраас оны эцэст юу болох бол айдастай байна. Тэгэхээр улсаараа тогломооргүй байна” хэмээн мэдэгдсэн байдаг.
Зарим эдийн засагч судлаачид “Сонгуулийн дараа наадам, амралтын улирал эхэлнэ. Энэ жил цар тахал гээд хүмүүс айдастай байгаа ч амардагтаа л амарна. Харин наймдугаар сард ажил цуглаад төсөв хүндэрч эдийн засаг хэцүүдсэнээ ойлгох байх. Учир нь төсөв бүрдэлт нэг их наяд төгрөгөөр тасарсан байна. Иймд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгө тавихад асуудал гарна. Энэ бүгдийг гаднаас зээл тусламж авч л аргалахаас өөр замгүй. Гэтэл Монгол Улс ФАТФ-ын саарал, Европын хар жагсаалтад орсон. Энэ нь эдийн засгийн хориг арга хэмжээ авхуулсан гэсэн үг. Тэгэхээр зээл тусламж өгөх улс төдийлөн байхгүй болов уу. Харин урд хөрш л гар сунгаж болох юм. Гэхдээ хатуу болзол тулгах байх” гэсэн мэдээлэл гаргаж анхааруулсаар байгаа юм.

Бүтээн байгуулалтын зардал 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдэв

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлнэ хэмээн МАН-ынхан үзсэн. Ингээд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталсан билээ. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр дөрвөн их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг төлөвлөсөн. Үүнээс 2020 онд нэг их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Тэгвэл энэ их хөрөнгө орон нутагт соёлын төв барих, сургууль цэцэрлэгийн хана, тааз, шал будах зэрэгт зарцуулагдах байх. Мөн шав тавьж суурь цутгаад тууз хайчилсан барилгуудын тоо нэмэгдэхээс хэтрэхгүй л болов уу. Төсвийн хөрөнгөөр барьж буй байшин барилга энд тэнд сүндэрлээд, ашиглалтад ороод байгаа зүйл одоогоор чихэнд дуулдаж, нүдэнд харагдахгүй л байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 3 цаг 57 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 4 цаг 6 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 4 цаг 48 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 4 цаг 48 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 5 цаг 37 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 5 цаг 53 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top