x

Б.Янжмаа: Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын 7.1 сая тохиолдлын 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэлтэй байна

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Тэрбээр “ДЭМБ-ын Америкийн бүсийн захирал, Хойд болон Өмнөд Америк тивийн зарим улсад халдвар маш хурдацтайгаар огцом нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Тухайлбал, Мексик, Перу, Венесуэл, Бразил, Чили зэрэг улсад хурдацтай тархаж байна.

Өнгөрсөн Мягмар гарагт зөвхөн Перу улсад л гэхэд 4,000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 200 мянгыг давж, дэлхийн хэмжээнд халдварын тоогоор наймдугаарт бичигдэх болов.  

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа 7.1 сая халдварын 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэгдэж байгааг онцгойлон анхааруулсан байна” гэлээ

АНУ
АНУ-д зургаадугаар сарын 9-ний өдөр 17,500 гаруй тохиолдол, 550 нас баралт шинээр бүртгэгджээ.

Нийт халдварын тохиолдол тус улсын хэмжээнд 1.9 сая гаруй байгаагаас 110,900 гаруй хүн эндлээ.

Калифорни, Техас, Аризона зэрэг муж улсуудад халдвар өссөөр байна.

Тухайлбал, Калифорни мужид өнгөрсөн долоо хоногийн турш өдөрт л дунджаар 2.6 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ.

Бразил
Бразил улсад өчигдөр 32,000 тохиолдол, 1,272 нас баралт шинээр бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Мөн өдөр 6,000 гаруй хүн эдгэрсэн байна.

Өссөн дүнгээр Бразил улсын нийт батлагдсан халдварын тохиолдол 739,000, нас баралт 38,400-д хүрчээ.

Бразил улсын Дээд шүүхийн зүгээс тус улсын Эрүүл мэндийн яамыг халдварын нөхцөл байдал болоод тархвар зүйн мэдээллийг олон нийтэд ил тод, дэлгэрэнгүй мэдээлэх ёстой талаар анхааруулсан байна.

Иймд өчигдрөөс эхлэн халдварын талаарх бүх мэдээллийг Эрүүл мэндийн яам нь вэб хуудсандаа дахин байршуулж эхэлжээ.

ОХУ
ОХУ бүртгэгдсэн халдварын тоогоороо дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдэж байна.

Өчигдөр тус улсад 8,590 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 485,200 гаруйд хүрчээ.

Мөн ОХУ-д бүртгэгдсэн нас баралтын тоо 6,142 болсон байна.

Япон
Номхон далайн баруун бүсийн Япон улсад зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд дотоодын халдвар байна.

Мөн өдөр шинээр эндэгдэл гараагүй.

БНСУ
БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 тохиолдол, хоёр нас баралт шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 43 нь тус улсын дотоодын халдвар байгаа юм.

Мягмар гарагийн байдлаар:

Тус улсын зарим аймгийн сүмүүдээс голомттой батлагдсан тохиолдлын тоо 86
Эрүүл мэндийн төвийн жижиглэнгийн худалдааны төвөөс голомттой халдвар 68,
Шөнийн клубийн голомтоос 277
Цахим худалдааны ложистик төвөөс 139
Ширээний теннисний клубийн шинэ голомтоос өссөн дүнгээр 58 тохиолдол батлагдаад байна
гэж БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

БНХАУ
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр Мягмар гарагт тус улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдсөн гурван шинэ тохиолдол, шинж тэмдэггүй халдварын таван тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор тус улсад шинж тэмдэггүй 150 тохиолдлыг илрүүлж, эмнэлгийн хяналтад ажиглаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 3 цаг 56 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 4 цаг 6 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 4 цаг 47 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 4 цаг 47 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 5 цаг 36 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 5 цаг 52 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top