x

Зохион байгуулалттайгаар татан авсан иргэдийн тоо 10 мянга дөхлөө

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн 27 байршилд 1601 хүн тусгаарлалтад байна. Өчигдөр 161 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн бөгөөд гэрийн тусгаарлалтын хяналтыг чангатгаж байгааг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв.

 

Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Баянбайгаль, Баянхангай, Амар зэрэг амралт сувилал, зочид буудалд тусгаарлажээ. Тус нислэгээр 217 том хүн, 33 хүүхэд, 12 нярай хүүхэд эх орондоо ирсэн байна.

 

УОК, ГХЯ, ЗТХЯ, Шуурхай штаб хамтран 1 дүгээр сараас хойш гадаадын улс орнуудаас 63259 иргэнийг татан авчээ. Үүнээс зохион байгуулалттайгаар буюу 17 удаагийн тусгай нислэг болон төмөр зам, явганаар 9324 иргэнээ татан авсан байна. 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, "Энэ сард үйлдэх тусгай нислэгүүдийн бэлтгэл хангагдаж байна. Өнөөдөр Нур-Султанаас ирэх онгоц 19:35 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай. Тус нислэгээр 175 иргэн эх орондоо ирэхээс 3 нярай хүүхэд байна. 

 

Энэ сарын 17-нд Америкт байгаа иргэдийг түлхүү татах нислэгийг Сөүл хот руу үйлдэнэ. 18-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж БНСУ-д байгаа иргэдээ татна. 19-нд Франкфурт хот руу нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна. Мөн энэ сарын 12-нд БНЭУ-ын Гоа хотоос тусгай нислэгээр лам хүүхдүүдийг авахаар бэлтгэл хангаад байна. Транзит зорчигчидтой холбоотой БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрийн талаар ГХЯ Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ болон Сөүл дэх ЭСЯ-аараа дамжуулан дипломат шугамаар хамтран ажиллаж байна. Энэ сарын 17, 18-ны нислэгээс гадна дахин нэг нислэгээр Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ Сөүлээр дамжуулан татан авах санал тавьсан. Энэ асуудал урьдчилсан байдлаар нааштайгаар шийдэгдэх төлөвтэй байна" гэв. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 3 цаг 57 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 4 цаг 7 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 4 цаг 48 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 4 цаг 48 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 5 цаг 37 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 5 цаг 53 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top