x

Эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр түгээж, улс төржүүлж буй нь маш хариуцлагагүй үйлдэл

Польш улсад нас барсан оюутан наашаа ирэх хүсэлтээ гаргасан байсан эсэх талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр асуултад хариулахын өмнө хэвлэлийнхэнд хандан "Гадаадад манай улсын иргэдийн эрх ашиг, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжин Гадаад харилцааны яам, Консулын газарт 24 цагийн турш ирдэг. Энэ мэдээллийг бид авсан даруйд Варшав дахь Элчин сайдын яам, Варшав хотод ажиллаж буй өргөмжит консул тэнд байгаа оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан, ар гэрт нь шуурхай мэдээлэл өгөөд ажиллаж байгаа.

Энэ бол харамсалтай тохиолдол. Өнгөрсөн жил манай улсын 128 иргэн гадаад улсад нас барсан. Энэ хүнд гарз хохирлын эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр мэдээлэл түгээж, улс төржүүлэн ашиглаж буй явдал нь маш хариуцлагагүй үйлдэл" хэмээгээд мэдээлэлд няхуур, болгоомжтой хандахыг уриалсан билээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Бид ар гэрийнхэнтэй нь уулзсан. Тэгэхэд ар гэрийнхэн нь манай хүүхдийг амиа хорлосон гээд байх юм. Маш даруу дөлгөөн хүүхэд байсан гэсэн.  

Өөрөөр хэлбэл, энэ сарын 7-8-нд шилжих шөнө 21 настай оюутан залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагад хэрэг үүсгээд шалгаж байгаа нь албан ёсны мэдээлэл. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна.

Нэг залруулга хэлэхэд Польш улсад Засгийн газрын тэтгэлэгтэй 130 гаруй оюутан байдаг бөгөөд сургуулийн төлбөрийг Польш улсын Засгийн газар, амьжиргааны зардлыг Монгол Улсын Засгийн газар даадаг. Сар болгон тэтгэлэг өгдөг бус, жилд хоёр удаа хувааж өгдөг. Энэ жил тавдугаар сарын дундуур өгөх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон асуудал тухайн үедээ яригдаад Боловсролын яаманд уламжилж байсан. Нэгдүгээр сараас хойш тэтгэлгээ авч чадаагүй гэдэг нь ташаа мэдээлэл. 

Мөн нас барсан оюутан маань нутаг буцах хүсэлтээ гаргаагүй. Тэнд байгаа оюутнуудын сэтгэл санаа амаргүй, бухимдалтай байгааг бид сайн ойлгож байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 3 цаг 57 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 4 цаг 6 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 4 цаг 47 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 4 цаг 47 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 5 цаг 36 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 5 цаг 52 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top