x

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар нээлтээ хийлээ

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар (Dairy Asia Secretariat Office) албан ёсоор Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад нээлтээ хийлээ.

Улаанбаатар хотноо 2018 онд зохион байгуулсан Удирдах зөвлөлийн хурлаар Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформыг шинэ түвшинд гаргах, бүсийн хэмжээнд үйл ажиллагааг идэвхжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийн санхүүгийн эх үүсвэр бүхий хувийн бие даасан байгууллыг бий болгох шаардлагыг тодорхойлжээ.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод үүсгэн байгуулах саналыг дэвшүүлсэн бөгөөд уг саналыг оролцогч талууд болох Удирдах Зөвлөлийн Хороо, НҮБ-ын ХХААБ, Даян дэлхийн мал аж ахуйн тогтвортой хөтөлбөрөөс дуу нэгтэй дэмжжээ.

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, улмаар экспортын гарцыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх томоохон боломжийг нээж өгч байгаа төдийгүй бүсийн хэмжээнд  дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий олон улсын байгууллагын төв Улаанбаатар хотноо байгуулагдаж байгаа тухай Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар онцолсон юм.

"Энэ салбар нийгмийн болон техникийн инновацийн шийдлүүдээр баялаг"

“Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт олон бэрхшээл тулгамдаж байгаа хэдий ч, энэ салбар нийгмийн болон техникийн инновацийн шийдлүүдээр баялаг юм. Эдгээр техникийн шинэлэг санаа, инновацийн туршлагууд болон мэдээллүүдийг солилцон, туршлага солилцох нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах хүчирхэг эхлэл болж чадна. Үүний тулд бид бүгд гар нийлүүлэн, хамтран ажиллах шаардлагатай” хэмээн НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа нээлтийн арга хэмжээний үеэр хэллээ.

Энэхүү платформыг Монгол улсын Улаанбаатар хотод байгуулах нь олон талын ач холбогдолтой юм. Тодруулбал,

  • Монгол орны сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэн, хүнс болон хөдөө аж ахуйн салбарын олон улсын хамтын ажиллагаа сайжирч улмаар тогтвортой хөгжлийг бий болгоно. Урт хугацаанд Монгол Улс, бүс нутагтаа болон Дэлхийн бусад орнууд руу сүү болон сүүн бүтээгдэхүүний экспортлогч орон болох эхлэлийг тавих юм.
  • Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформд тус тивийн зүүн, төв, баруун бүсийн орнуудын  төлөөлөл харьцангуй бага байдаг. Монгол Улсын газар зүйн байршил болон тус платформын гишүүн орон зэрэг нь тухайн орнуудтай харилцааг бэхжүүлэх боломжийг өргөжүүлэхэд онцгой байр суурийг бий болгож байна. Түүнчлэн Монгол Улс Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос зэрэг Ази тивийн зүүн хойд бүсийн орнуудтай сайн харилцаатай байдаг тул энэхүү платформоор дамжуулан түншлэлээ бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой юм.
  • Энэхүү платформ нь зөвхөн эрчимжсэн үнээний фермийн аж ахуйн хөгжлийг дэмжих төдийгүй тэмээ, ямаа, хонь, адуу, сарлагын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Түүнчлэн хагас эрчимжсэн мал аж ахуйн тогтолцоог бэхжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг тогтвортой байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Монгол Улсын засгийн газраас сүүний салбарын хөгжлийг бэхжүүлэх, урт хугацааны дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэхээ албан ёсоор зарласан. Түүнчлэн  Монгол Улсын Хүнсний тухай хуульд сүү, сүүн бүтээгдэхүүнийг “Стратегийн хүнс” гэж заасан ба тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний хангамжийг төр хариуцдаг байдал нь Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформ зэрэг бүс нутгийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн үүдийг нээж өгч, хамтран ажиллах таатай орчныг бүрдүүлж байна.

НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар “Dairy Asia” буюу Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформыг 2014 онд байгуулж байсан. Энэхүү санаачилга нь Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой бөгөөд одоогоор Монгол, Тайланд, Хятад, Шри-Ланка, Бутан, Бангладеш, Индонез, Афганистан, Филипин, Энэтхэг, Мянмар, Непал, Вьетнам зэрэг 13  улс гишүүнээр элсээд байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 3 цаг 57 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 4 цаг 7 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 4 цаг 48 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 4 цаг 48 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 5 цаг 37 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 5 цаг 53 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top