x

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 орноос 61-т эрэмбэлэгджээ

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2020”-г танилцуулж байна.

Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-т эрэмбэлэгдлээ. Тухайлбал,

  • Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 59
  • Засаглалын үр ашиг үзүүлэлтээр 53
  • Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа үзүүлэлтээр 57
  • Дэд бүтцээр 62-т тус тус эрэмбэлэгджээ. 

Эх сурвалж: Дэлхийн өрсөлдөх чадварын төв

Хэдийгээр өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан харагдаж буй ч өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улстай харьцуулахад ерөнхий оноо 43.4 болж (өмнөх онд 45.1) буурсан үзүүлэлттэй байна.  

Эх сурвалж: Дэлхийн өрсөлдөх чадварын төв

Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа үзүүлэлт нь “Засаглалын үр ашиг” 53-рт (өнгөрсөн жил 59-рт) байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад засаглалын үр ашиг бүлгийн дүн харьцангуй сайжирчээ. Харин дэд бүтэц болон эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн хувьд өрсөлдөх чадвар буурчээ.

Монгол Улс 2019 оны байдлаар

  • ДНБ-ий бодит өсөлтөөр 4-рт
  • Авьяас, ур чадварыг татах чадамжаар 4-рт
  • Ажилгүйдлийн түвшинг хүйсээр харьцуулсан үзүүлэлтийн хувьд нийт 63 орноос 7-рт
  • Хэрэглээний татварын түвшингээр 11-рт
  • Татварын дараах орлогын түвшингэ

​гэх мэтээр сайн үзүүлэлтүүд байгаа боловч

  • Экспортын төвлөрлөөр 63-рт
  • Зээлжих зэрэглэлээр 61-рт
  • Улс төрийн тогтворгүй байдлаараа 61-рт
  • Үнэ тарифын саад бэрхшээлийн түвшнээрээ 60-рт
  • Хувь хүний ​орлогын албан татварын хувь хэмжээгээрээ хамгийн сүүлийн байрт буюу 63-рт эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад Эдийн засгийн үр ашиг болон эрчим хүчний дэд бүтцийн хөгжлийн хувьд Монгол Улсын үндсэн үзүүлэлтүүд ахисан хэдий боловч оюуны өмчийн бүртгэл, хамгаалал болон өндөр технологийг нутагшуулах, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр хангалтгүй үр дүнг үзүүлжээ. 

Эх сурвалж: Дэлхийн өрсөлдөх чадварын төв

 2020 онд тулгарч буй бэрхшээл, сорилтууд:

  • КОВИД-19 цар тахлын улмаас зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоох буюу ажилчдаа цомхтгох болсон тул ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэх хандлагатай байна 
  • Чанаргүй зээл болон Засгийн газрын өртэй холбоотой эдийн засаг, санхүүгийн хүндрэлүүд нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах хандлагатай байна
  • Цар тахлын улмаас тавигдаад буй хилийн хориг, импортын хязгаарлалт болон үнийн өсөлт ч мөн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө
  • КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй стресс болон санхүү эдийн засгийн хүндрэлүүд нь нийгэм, гэр бүлийн сэтгэл зүй болон тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй 
  • 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтан улс төрийн тодорхойгүй байдал болон популист үзэл нийгмийг хамрах магадлалтай

Дэлхийн улс орнууд 2020 онд

2020 онд дэлхий дахинаа КОВИД-19 цар тахлын улмаас урьд өмнө нь тохиолдож байгаагүй хүнд нөхцөл байдал бий болж, улс орон, хүн амын амьдралд нөлөөлж байна. Урьдчилан тааварлашгүй энэхүү цаг үед дэлхийн улс орнуудад гарч буй өөрчлөлтүүдийг хэмжин хооронд нь харьцуулах, өнгөрсөн оны үзүүлэлтүүдээс хэр их өөрчлөлт гарсныг харах боломжийг олгодгоороо “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь чухал хэрэгтэй байдаг. 

Энэ жилийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудын хэрэгжилтийг хэмжих, байгальд ээлтэй бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах талаар ямар ажлууд хийгдэж байгаа зэрэг нийгмийн сайн сайхан, экологийн тэнцвэрт байдлын талаарх үзүүлэлтүүд шинээр нэмэгдсэнээрээ онцлог байна.

Судалгааны тайлангаас харахад өмнөх жилийн адилаар Сингапур улс өрсөлдөх чадвараар тэргүүлсэн бол Дани 2-рт, Швейцарь 3-рт, Нидерланд улс нэг байраар урагшилж 4-рт, Хонгконг 3-н байраар ухарч 5-рт эрэмбэлэгджээ. Түүнчлэн Швед улсын хувьд өнгөрсөн жилээс 3-н байр ахиж 6-рт, Норвеги 7-рт, Канад 8-рт орсон бол Арабын нэгдсэн Эмират болон АНУ 9, 10-рт тус тус эрэмбэлэгджээ. АНУ-ын хувьд 2019 онд 2-рт эрэмбэлэгдэж байсан хэдий ч ийнхүү өрсөлдөх чадвар нь буурчээ. 

Өрсөлдөх чадвар нь сайжирсан буюу өрсөлдөх чадвар хамгийн сайн улс орнуудыг харахад эдийн засгийн чадамж сайтай, үүнд хөрөнгө оруулалтын орчин, хөдөлмөр эрхлэлт, бүтээмж сайтай байхын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн дэд бүтэц сайтай эдгээрт нэн түрүүнд анхаардаг улс орнууд байна.

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2020”-д дэлхийн 63 улс орныг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан өрсөлдөх чадварыг хэмждэг. Тус судалгаа эдүгээ 31 дэх жилдээ тасралтгүй гарч байгаа бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй хэмжиж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 3 цаг 18 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 3 цаг 27 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 4 цаг 9 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 4 цаг 9 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 4 цаг 58 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 5 цаг 14 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top