x

Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд автаж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хэд хэдэн байршилд авто замын эвдрэл гэмтэл үүслээ. 2007 онд энэ Чингүнжавын гудамжны авто замыг шинэчлэн засварласан. Үүнээс хойш засвар шинэчлэлт хийгдээгүй. Одоо дахин шинэчлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна” гэв. 

Ж.Батбаясгалан “Энэ орчимд 3, 4 дүгээр хорооллын хойд талын бүх гэр хорооллын ус бууж ирдэг. Ямар ч шингээлтгүй яваад Энхтайвны өргөн чөлөө рүү орж байна. Тийм учраас хорооллын дундах далан руу орох сувагчиллын асуудлыг маш яаралтай ажлын хэсгийн саналд оруулах шаардлагатай. Далан руу ордог сувагчлалыг бид хамгийн ойрын хугацаанд хийх хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ үеэр Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийт зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байна. Улаанбаатар хотын 10 гаруй байршилд өнгөрсөн жилүүдэд ус зайлуулах далан, сувгийн ажлыг хийсэн. Далан, суваг хааж барилга барьсан зарим иргэдээс болж борооны ус тогтох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна” гэдгийг онцолж хэллээ.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдал хүндэрч иргэдийн амьдрах орчинд хүндрэл учруулах хэмжээнд хүрсэн байсныг Ж.Батбаясгалан үерийн даланг сэргээн засварлах ажлыг яаралтай чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн үерийн далан нурах өндөр эрсдэлтэй байгаа учраас завсарлах ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Ж.Батбаясгалан “Дөрөв дэх өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудын өргөтгөсөн хуралдааныг хийж, хуралдаанд холбогдох газрууд нийслэл хотод эрсдэл учруулж болзошгүй бүх байршлуудын судалгааг гаргаж танилцуулна. Цаашид эрсдэлийг арилгахын тулд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллах саналаа гаргах хэрэгтэй. Мөн захирамж гарч, Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллана” гэдгийг хэлээд Хууль зөрчиж далан суваг хаан барилга барьж байгаа асуудлыг холбогдох дүрэм, журмын дагуу цэгцлэх үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Мөн мэргэжлийн бүх байгууллагууддаа үүрэг өгсөн. Бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд маань өөрсдийн аюулгүй байдлаа хангахад онцгой анхаараасай гэж хүсч байна. Үерийн далан, суваг хааж зөвшөөрөлгүй буухгүй байх хэрэгтэй. Бид хаана хаанаа хариуцлагатай хамтын ажиллагаагаа уялдуулж байж аюулгүй хотыг бий болгоно гэдгийг онцолж хэлсэн юм.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2 цаг 48 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2 цаг 57 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 3 цаг 38 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 3 цаг 38 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 4 цаг 27 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 4 цаг 43 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 23 цаг 38 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top