x

Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 288...

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Д.Нямхүү:

-Өчигдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн бөгөөд 39 настай, эрэгтэй. Тухайн хүнийг ХӨСҮТ-д татан авч эмчилнэ.

Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. 

Ингээд батлагдсан тохиолдол 288 болсноос 217 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 71 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 287 тохиолдол:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол бүртгэгджээ.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 3 иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин 1 иргэнээс,
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 1 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 10 болов.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 1 иргэнээс,
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын 2 иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн 1 иргэнээс,
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн 1 иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын 1-ээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 иргэнээс коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд 1 иргэнээс,
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд 1 иргэнээс,
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч,
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: 1 хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: 1 хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 1 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн 1 иргэнээс,
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн 1 иргэний давтан шинжилгээнээс,
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнээс,
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан 1 иргэний давтан шинжилгээнээс, 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас, 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 иргэнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнаас,
  • 0.05.18: нэмж 4 хүнээс коронавирус илэрчээ.
  • 2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 
  • 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрч, нийт 148 тохиолдол,
  • 2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо.
  • 2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч,
  • 2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 тохиолдол боллоо.
  • 2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч,

  • 2020.06.05. Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, 
  • 2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
  • 2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
  • 2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч,
  • 2020.06.18: Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч,
  • 2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч,
  • 2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрч,
  • 2020.06.22:  Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрч, батлагдсан тохиолдол 213,
  • 2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрч,
  • 2020.06.25: "АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч,
  • 2020.06.26: "Өчигдөр Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, 
  • 2020.06.29: Зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрч,
  • 2020.07.07: Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 227,
  • 2020.07.12: Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрч,
  • 2020.07.14: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 243,
  • 2020.07.15: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрч батлагдсан тохиолдол 261,
  • 2020.07.16: "Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч,

  • 2020.07.18: "Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 болсон тухай тус тус мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 цаг 44 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 54 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 2 цаг 35 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 2 цаг 35 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 3 цаг 24 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 3 цаг 40 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 22 цаг 35 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 23 цаг 52 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top