x

Ж.Батбаясгалан: Төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ сарын 4-ны өдөр холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан нь цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгааг хэлж байлаа. Энэ онд нийслэлд хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын талаар хийсэн товч танилцуулгадаа НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх 598 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 378 ажил 64 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагааны шатанд байгаа 134 ажил байна” хэмээв.

Ж.Батбаясгалан “Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд боллоо. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдоод байгаа хүндрэл биш. Тэр ч утгаараа төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил бол ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, дээр нь нэмээд өнөөгийнх нь нөхцөл байдлаас дордуулахгүй байхын тулд хэд хэдэн төрлийн татварын хураамжаас чөлөөлсөн. Төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд мэдээж бий. Гэхдээ бид иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна. Төсвийн тодотгол хийхэд зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт холбогдох газрууд анхаарч ажиллах хэрэгтэй. Хэмнэж болох бүх зардлуудаа болох хэмжээнд нь хүртэл хэмнэх шаардлагатай. Нийгмийн суурь үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлуудаа эхлээд тооцож гаргах нь зүйтэй. Гэхдээ энд бас тодорхой хязгаарлалтууд тавина. Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр болсонтой холбогдуулан хүүхдийн халдвар хамгааллын дэглэмд анхаарч, энд шаардагдах тодорхой зардлуудыг зайлшгүй гаргаж ёстой” гээд цаашид эдийн засгийг дээшлүүлж болох ямар арга хэмжээнүүд байна гэдгийг албан ёсоор нэгтгэж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 цаг 44 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 54 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 2 цаг 35 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 2 цаг 35 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 3 цаг 24 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 3 цаг 40 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 22 цаг 35 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 23 цаг 52 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top