x

Засгийн газар, Нийслэлийн салбар хоорондын уялдааг сайжруулна

Засгийн газрын гишүүд өнөөдөр нийслэлд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр уулзаж, санал солилцлоо. 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэхдээ “Монгол Улсын хүн амын 46.7 хувь нь нийслэл хотод амьдардаг. Нийт өрхийн 54.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймд бид ирэх өвөл Улаанбаатар хотод сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг байгуулах замаар агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна түгээлт, борлуулалтын зөрүү татаасын асуудал чухлаар тавигдана. Өнгөрсөн өвөл түлш борлуулах 389 цэг ажиллаж байсныг энэ онд 1,000 гаруй борлуулалтын цэг болгон нэмэгдүүлэх саналтай байна.

Мөн хөрс, орчны бохирдлын асуудлаар нүхэн жорлонг эрүүл ахуйн шаардлага хангуулах тал дээр анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

Мөн хот байгуулалтын хүрээнд ирэх дөрвөн жилд Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлж буй зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаас гадна Дагуул хотуудыг бий болгож, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Ялангуяа УИХ-аар батлагдсан шинэ Зуунмод, Аэросити, Майдар хот болон алслагдсан дүүргүүдээ төрөлжсөн хөгжилтэй бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг “Хөгжлийн алтан тойрог” баримт бичигт тусгаад байна. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, авто замын шинэчлэл, борооны ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах чухал ажил бий. Эдгээр асуудлаар салбарын яамдтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллахаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “УИХ, Засгийн газар маш нягт хамтран ажиллах шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулсан алхмаа ахиулан 80 хувь хүртэл бууруулахаар зорьсон. Хотын түгжрэл, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний хомсдол, авто замын стандарт, чанар гээд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө уялдаа холбоогоо сайжруулан ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.

Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлийг шинээр бий болгох асуудлыг нийслэл анхааралдаа авах хэрэгтэй.

Мөн ирэх жилүүдэд барьж байгуулах Богдхан төмөр замтай “Хөгжлийн алтан тойрог” буюу Дагуул хотуудыг холбосон замын ТЭЗҮ-ийг уялдуулж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон бол Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хотуудыг төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа инженерийн шугам сүлжээний асуудал нь цэгцтэй, нэгдмэл байх ёстой. Нийслэлтэй хамтарч орон сууцжуулах хөтөлбөрийг цогцоор нь шийдвэрлэнэ” хэмээн хэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 цаг 45 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 54 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 2 цаг 36 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 2 цаг 36 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 3 цаг 25 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 3 цаг 41 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 22 цаг 36 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 23 цаг 53 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top