x

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Дэлхийн банк нийслэлтэй олон жил өргөн хүрээнд хамтын ажиллагаатай явж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Цаашид арьс шир боловсруулах байгууламжийг сайжруулах төсөл болон Улаанбаатар хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Төслийн судалгааны ажлууд хийгдсэн. Судалгааны тайлангуудыг нийслэлийн холбогдох газруудад өгсөн. Энэ төсөл хэрэгжихэд нийслэлийн дэмжлэг их чухал” гэдгийг онцолж хэллээ.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн банктай Улаанбаатар хот урт хугацаанд түнш явж ирсэн. Монгол Улс эдийн засгийн хүнд үед ороход ч гол түнш нь байсаар ирсэнд талархалтай байдаг. “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл” нь агаарын бохирдлыг бууруулах ажилд чухал нөлөө үзүүлсэн. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслүүд ард түмний санал, хэрэгцээнд тулгуурласан байдгаараа давуу талтай байдаг. Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах, арьс шир боловсруулах байгууламж, хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх энэ төслүүд бүгд чухал төслүүд учраас амжилттай хэрэгжүүлэх талд нийслэл бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 цаг 44 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 54 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 2 цаг 35 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 2 цаг 35 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 3 цаг 24 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 3 цаг 40 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 22 цаг 35 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 23 цаг 52 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top