x

Монголд ажиллаж, амьдардаг ОХУ-ын 205 иргэнийг татан авчээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаарх ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. 

Хилийн хорио цээр тогтоосноос хойш Монгол улс авто болон агаарын замаар нийт 17211 иргэнийг эх оронд нь авчирчээ. 

Тодруулбал, БНСУ-аас 3000 орчим иргэн, Америк тивээс 960, Австрали тивээс 500, Европ тивээс 1250  Зүүн Өмнөд Азиас-500 авчирсан байна.

Энэ талаар  ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо буураагүй байна. Одоогоор дэлхийн 55 улсаас 12718 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн.

Гэхдээ одоо хүсэлтээ гаргасан хүмүүсийг шалтгаанаар нь ангилж үзвэл, УОК-оос тавьж байсан үндсэн таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэд 70 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, богино хугацааны визтэй болон нэн яаралтай буцах шаардлагатай, маш хүнд байдалд орсон иргэдийн тоо нэлээд багассан.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй их байгаа ч энэ нь Солонгос улсад байгаа манай иргэдийн сүүлийн өдрүүдэд гаргасан хүсэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой.

Долдугаар сарын эхээр 2400 орчим иргэн Сөүл дэх Элчин сайдын яаманд хандаад байсан бол өнөөдөр тэр тоо 4000 гарчээ.

Шалтгаан нь, УОК-ын шийдвэрийн дагуу буцах хүсэлтэй өгсөн иргэдийн  өргөдлийг огноогоор нь эрэмбэлээд олон нийтэд нээлттэй тавьсан учраас ойрын саруудад нутаг буцах хүсэлтэй иргэд оочерт нь орьё гэж их хандаж байгаа нь анзаарагдаж байна.

Мөн Европ болон Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн дийлэнх нь ирсэн буюу одоо хүсэлт гаргаад байгаа иргэдийн дийлэнх нь тухайн улс, бүс нутагт байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд байгаа юм.

Наймдугаар сарын нислэгүүдээр ирэх иргэдийн тоо өндөр болж байгаа. Гэхдээ буцах хүсэлтэй иргэдийг нислэгт оруулсан ч зарим иргэд 20, 30-аараа ирэхээ болих асуудал гарч байгаа.

Тэр суудлуудыг хоосон ирүүлэхгүйн тулд дараа, дараагийн хүмүүсээ шуурхай зохион байгуулалт хийж татан авч байна.

Мөн өнгөрсөн хугацаанд хилийн чанд дахь иргэдийн санаачилгын байгууллагын зүгээс гадаадад хүнд байдалд орсон иргэддээ тусламж дэмжлэг үзүүлж байсан.

Бидэнд ирүүлсэн мэдээллээр дэлхийн 10 бүс нутагт манай улсын иргэд нэг, нэгэндээ хүнсний тусламж үзүүлэх, гэр орондоо байлгах зэргээр туслах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Улсын Онцгой комисоос энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн. Үлдсэн нь ОХУ-ын иргэд байгаа юм.

Учир нь, тэд бүгд Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд, тэдний ар гэр болон сургуулийн багш, ажилчид юм. Харин БНХАУ-аас буцах хүсэлтэй илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 18-ны өдөр татан авахаар төлөвлөж байна" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 цаг 8 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 17 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 1 цаг 58 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 1 цаг 58 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 2 цаг 47 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 3 цаг 3 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 21 цаг 58 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 23 цаг 15 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 23 цаг 25 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top