x

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нэвтрүүлэх туршилтын төслийн хүрээнд 60 өрхөд хөнгөлөлттэй зээл олгоно

Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь оршин суудаг гэр хорооллын амины сууцууд дулаан алдагдал ихтэй тул иргэд тав тухгүй өвөлжин, халаалтдаа их хэмжээний түлш зарцуулахын сацуу агаарын бохирдлыг нэмэгдүүлсээр байна.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Монголын Банкны Холбоо болон Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран барилгын эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг дор хаяж 20 хувь (%)-иар давуулан биелүүлсэн 10 гаруй амины орон сууцны загвар төслийг шалгаруулж, тэдгээрээс худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулж санхүүгийн дэмжлэг, зээлийн бүтээгдэхүүн гаргах туршилтын төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд гэр хорооллын иргэд  зураг төсөл нь бэлэн 60 м2 хүртэл талбайтай, 70.0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 10 загвар сууцаас сонголтоо хийж, улмаар банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулан бариулах тохиолдолд ойролцоогоор сууцны үнийн дүнгийн 20 хувь (%) (дээд тал нь 12 сая төгрөг)-д татаас олгохоос гадна банкнаас 8%-12%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох юм байна.

Тус туршилтын төслийн хүрээнд дээд тал нь 60 өрхөд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Дараах ерөнхий шалгуурыг хангасан иргэд төсөлд хамрагдах боломжтой. Үүнд:

  1. Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн байх,

  2. Сууцны үнийн 20 хувь (%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах,

  3. Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх, 

  4. Банкны ипотекийн зээлийн шаардлага хангасан байх зэрэг болно.

Ипотекийн зээлийн гэрээг Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банкуудтай жилийн 8 хувь (%), харин Хасбанк, УБ хотын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банкнуудтай 12 хувийн (%) хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой юм байна.

Туршилтын төслийн хүрээнд нийт 60 худалдан авагчдад хөнгөлөлт олгох тул банк тус бүр дээр олгогдох зээлийн тоо хязгаартай. Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд 2020 оны  есдүгээр сарын 01-ний хооронд материалаа бүрдүүлэн банкуудад хандах боломжтой.

Иргэд сонирхож буй загвар сууцуудын заримтай нь танилцахыг хүсвэл Сонгинохайрхан дүүргийн (Тахилтын аманд) 33 дугаар хорооны 188-р цэцэрлэгийн хашаанд баригдсан 5 байшинтай очиж танилцан барилга тус бүрийн гадна талд байрлуулсан мэдээллийн самбараас талбайн хэмжээ, эрчим хүчний хэмнэлт, үнэ өртөг, барилгын компанитай холбогдох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч сонголтоо хийх боломжтой юм байна. Нэг сууцыг барих хугацаа дунджаар 2 - 4 долоо хоног байна.

Цаашид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны эрэлт хэрэгцээ, туршилтын төслийн үр дүнд гарах эрчим хүчний хэмнэлт, иргэдийн сэтгэл ханамж, барилгын чанар зэргээс хамаарч зохих стандарт, шаардлага хангасан төрөл бүрийн амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн санхүүгийн тогтвортой арга хэрэгслүүд, эх үүсвэрийг судлан нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлэгчид зорьж байгаа ажээ.

Ингэснээр иргэдийн амьдрах гадаад болон дотоод орчин нөхцөл сайжирч агаарын бохирдлыг бууруулах улмаар уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад талууд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа юм байна.

GIZ-ээс Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлдэг “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Швейцарын хөгжлийн агентлаг (SDC) хамтран санхүүжүүлдэг.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг GIZ-ийн Төсөл, МБХ болон банкнуудаас авч болох юм байна.

GIZ-ийн төслийн утас: 7711 0515, 8887 7767

Монголын Банкны Холбооны утас: 11323581

Монголын тогтвортой санхүүгийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 цаг 7 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 17 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 1 цаг 58 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 1 цаг 58 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 2 цаг 47 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 3 цаг 3 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 21 цаг 58 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 23 цаг 15 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 23 цаг 25 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top