x

Нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өгөв

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэн, Чойжин ламын сүм музейн тохижилт болон Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг шалгав.

Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. 

Энэ үеэр Ж.Батбаясгалан “Зогсоолын бордюрыг хамгаалж хязгаарлалт тавих шаардлагатай, үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид цэцэрлэгт хүрээлэнг цэвэр байлгах, арчлалт, хамгаалалтын ажлыг авч явах шаардлагатай” гэв.

Чойжин ламын сүм музейн хоёр талаар явган хүний зам хийх чиглэл өгөв

Дараа нь Чойжин ламын сүм музейн тохижилтыг шалган ажиллалаа. Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд баригдсан Манжийн хааны зарлигтай сүм юм. Энэхүү музейд Монгол төрөө хамгаалж сахиус буулгаж байсан учир хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй байна. Музейн утга учир, түүхэн онцлогийг олон нийтэд харуулах нь чухал юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Олон зуун жилийн түүхийн үнэ цэнийг мэддэг, хадгалдаг, өв соёл, урлагаа түгээдэг байх учиртай. Иймдээ ч жуулчид төдийгүй монголчуудын хувьд өндөр, шилэн барилгыг үзэх нь сонин биш. Харин илүүтэй Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сонирхож, судалж үздэг болсон. Хотын иргэд түүхээ мэддэг, үнэ цэнээр нь бахархдаг, түүгээрээ ялгардаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл хэргийг дэмжиж ажиллана” гэв.

Мөн энэ үеэр Чойжин ламын сүм музейн хоёр талын авто зам нь музейн хамгаалалтын бүсэд ордог хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд авто зогсоол болчихоод байгаа юм. Уг асуудлыг музейн удирдлагууд Хотын даргад тавьсны дагуу газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музейн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Замын тохижилтын ажлын зураг төслийг баталж гаргасан. Төсөлд тусгаснаар цаашид автомашингүй гудамж болгож, явган болон дугуйн замыг хийж өгч, иргэдийг ая тухтай орчныг бүрдүүлнэ. НИТХ-аар цагийн хязгаар тогтоох тогтоол мөн гарсан. Сүмийн хоёр талаар байгаа авто замын хөдөлгөөнд эхний ээлжинд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Одоо байгаа авто зогсоолыг явган, дугуйн зам болгон тохижуулах юм” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 31 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 1 цаг 22 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 1 цаг 22 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 2 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 2 цаг 27 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 21 цаг 22 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 22 цаг 39 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 22 цаг 49 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top