x

"Багш нарыг 12-15 төрлийн багц үзлэг оношилгоонд хамруулна"

Өнөөдрөөс эхлэн БШУЯ-ны мэргэжилтнүүд ЭМЯ-ны өдөр бүрийн ээлжит хэвлэлийн хуралд оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж байхаар болжээ.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: "Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд ямар дүрэм, журам, зааврыг боловсруулж мөрдөх талаар Ажлын хэсгийг БШУ-ны сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг саналаа боловсруулаад УОК, Засгийн газарт танилцуулан хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах 32 тоот тушаал гарсан. Ингээд таван сайдын хамтарсан тушаал гараад байна.

ЕБС, цэцэрлэгийн хичээлийг хэрхэн зохион байгуулж эхлүүлэх талаар нарийвилсан түр журмыг гаргасан. Үүнтэй холбогдуулаад наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд бүх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, сургууль, цэцэрлэг хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт, дадлага ажлыг зохион байгуулаад байна. Өнөөдрөөс орон нутаг дахь сургалтууд эхэлж байгаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх, хичээл төлөвлөлтийг хийх талаар улсын хэмжээнд нэгдсэн нэг ойлголттойгоор ажиллана.

Мөн багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон багцын үзлэгт хамруулах ажил эхлээд явж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэн бөгөөд тун удахгүй багш нарыг 12-15 төрлийн багц үзлэг оношилгоонд хамруулна.

Яг энэ цаг мөчид БШУЯ-нд дээр нийгэм, сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж байна. Хичээл сургууль эхлэхэд гэр бүлийн болон сургалтын орчинд ямар нэгэн айдасгүй, нэгдсэн ойлголттой бие биенээ дэмжин ажиллах бэлтгэлийг хангаж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 31 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 1 цаг 22 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 1 цаг 22 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 2 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 2 цаг 27 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 21 цаг 22 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 22 цаг 39 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 22 цаг 49 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top