x

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнийг Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс хийв.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн Засаг дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87.8 хувь байна” гэлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг дөрөв дэх удаагаа ариутгаад байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, Улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “1545 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Бид зөвлөн туслах байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа тохиолдол олон байна. Өчигдөр гэхэд 96 зөрчил илэрснээс 80-ыг нь газар дээр нь арилгууллаа. Гуравдугаар сарын 30-наас нийслэлийн есөн дүүрэг, тэр дундаа төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, тоглоомын талбай зэргийг мананцар үүсгэгч машинаар дөрөв дэх удаагаа ариутгаад байна. Долдугаар сарын 1-н хүртэл ариутгалын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан” гэв.

Модыг технологийн дагуу тарьж, арчилгааг анхаарах хэрэгтэй

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Үндэсний мод тарих өдрийн хүрээнд мод тарих ажил хийж, БОАЖЯ-тай хамтран өрх бүрд мод тарьж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэсэн  бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хан-Уул дүүргийн 15 га-д 30 мянган тарьц, суулгац суулгана. Баянзүрх дүүрэгт 45 га-д ойн зурвас байгуулах, ойжуулах ажил эхэлсэн” хэмээн хэллээ. Хотын дарга нэг удаа мод тариад орхих биш, технологийн горимыг алдахгүй, мөн усалгаа, арчилгаанд сайтар анхаарч байхыг санууллаа. Мөн “Нүхэн жорлонгийн стандартад нийцсэн технологи нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, хөрсний бохирдолгүй, тэжээлийн бордоо болгож байгаа ОХУ-ын Буриадын туршлагыг судал. Үүнийг эрчимжүүлэхэд хэдий хугацаа, ямар хэмжээний төсөв хэрэгтэй байгааг тодорхой судалж, шуурхай нэвтрүүлэх хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудыг өөрийнхөө гэр оронд анхаардаг шигээ хотдоо анхаарч, хийж байгаа ажилдаа сэтгэлтэй хандахыг хүссэн юм. Мөн “Зүлэгжүүлэх, ойжуулах, Улаанбаатар хотыг ногоон болгоход та бүхний хичээл, зүтгэл чухал. Наадмын дараа маргааш гэдэг. Одооноос бэлтгэл ажлаа сайтар хангаарай” гэв.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд үүрэг өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болгох, нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох, холбоос зам болон явган зорчигчдын хөдөлгөөн зохион байгуулалт, орц, гарцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлуудыг эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Мөн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийх, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг зохион байгуулахыг даалгалаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохыг хориглосон газар болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн зөрчлийг арилгаж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалж, хайс, хашлага, татсаныг чөлөөлж байгаа. Иймээс Хотын дарга нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгч болон иргэдийг хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцож, үүнтэй холбоотой мэдээллийг нээлттэй уламжилж, мэдээлэхийг уриаллаа. Мөн “Сануулаад болохгүй бол сахилгын арга хэмжээ авах хэрэгтэй. Нураагаад байхад малын хашаа барьж байгаа мэт хашаа татаж байна. Түүхт Улаанбаатар хот маань ийм байж болохгүй. Сануулж, бүр болохгүй бол хуулийн хүрээнд арга хэмжээ ав. Гэхдээ “Хотын дарга арга хэмжээ ав гэсэн” гээд торгоод байж болохгүй. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Иргэдээ сайн уриалж, мэдээлэл хүргэ” гэсэн юм.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайд тохижилтын ажлуудыг хийлгэхийг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 5 цаг 20 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 5 цаг 30 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 6 цаг 11 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 6 цаг 11 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 0 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 7 цаг 16 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top