x

Богдхан уулын явган аяллын замыг хувийн хэвшилтэй хамтран тохижуулна

Сүүлийн жилүүдэд иргэд явган аялалд идэвхтэй хамрагддаг болсон. Энэ ч утгаараа Богдхан уул руу алхах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн сард иргэд хамгийн ихээр зорин очдог Богдхан уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт ажиллаж, энэ хэсгийн тохижилтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Тавдугаар сарын 18-ны А/370 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг тохижуулах асуудлыг хэлэлцлээ.

Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ болон бусад холбогдох газрын төлөөлөл оролцсон юм.

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд нийт 11 амралтын цэг байгуулахаар, Дугуй цагаан буюу амралтын талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл энэ ажилд “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хамтран ажиллаж байна. Тэд нийт таван га газарт тохижилт хийхээр төлөвлөж, иргэд амрах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэрэг 19 төрлийн ажлын саналаа танилцуулсан. “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хоёр га газарт 4000 шинэс, нарс мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд маргааш буюу Тавдугаар сарын 26-нд 20 аж ахуйн нэгж, 1800 иргэн мод тарих ажилд нэгдэхээр болжээ.   

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Тохижилтын ажлын хүрээнд явган замыг байгалийн материал ашиглаж чулуу, модоор хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна” гэсэн бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг “Нийтийн бие засах газрыг Улсын комисс хүлээж авсан. Хувийн аж ахуйн нэгжтэй гэрээлэн ажиллуулна. Мөн хог ачилтыг долоо хоногт хоёр удаа хийхээр төлөвлөж байна” гэлээ.  

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зөвхөн Дугуй цагаан гэлтгүй Зүүн ширээт, Цэцээ гүн зэрэг явган алхалт хийхэд тохиромжтой шинэ маршрутыг судлах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайн иргэдэд зориулсан амралт, зугаалгын тохижилтын ажилд санаачилгаараа оролцож байгаа залуус, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 4 цаг 51 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 5 цаг 1 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 5 цаг 42 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 5 цаг 42 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 6 цаг 31 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 6 цаг 47 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top