x

"Цэвэрхэн шинэлцгээе" аяны хүрээнд Ээж мод, Ээж хад, Хийморийн овоо орчмын хогийг цэвэрлэлээ

БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МБШ-ны төв Гандэгчэнлин хийдийн лам нар байгаль хамгаалагч нартай хамтран Уул, усаа бохирдуулахгүй “Цэвэрхэн шинэлчцгээе” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд иргэдийн сүсэглэн залбирдаг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх Ээж мод, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Ээж хад болон сар шинээр иргэд олноор гарч хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг Хийморийн овоо орчмын хогийг цэвэрлэлээ.

Иргэд нэг үеэ бодвол уул овоонд гарахдаа хог тарих байгаль орчноо бохирдуулах нь багассан ч тахин шүтэхдээ анхаарах зүйл олон байна гэдгийг байгаль хамгаалагчид болоод лам хуврагууд хэлж байна. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх Ээж мод хэдхэн жилийн өмнө хүний буруутай үйл ажиллагаанаас болон шатаж дахин шинээр ээж модыг тахин шүтэж байсан бол өнөөдөр иргэд сүсэгтэн олны байгаль орчинд ээлгүй хандаж, Ээж мод руу архи, сүү, цагаан идээ ихээр өргөж  хадаг, самбаа уяснаас үүдэж мод үхжин дороосоо сийрэгжиж өтөн насжилтгүй болсон байдалтай байна.

Тиймээс сүсэгтэн олон шүтэн дээдэлдэг уул овоо, мод тэргүүтнээ зөв тахин шүтэж өргөл барьцаа зөв өргөж,  байгаль дэлхийд ээлтэй  цэвэрхэн шинэлж идээ ундааны дээжийг дөрвөн зүг найман зовхисдоо өргөн сэтгэлдээ залбирч байгальдаа ээлтэй байхыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 4 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top