x

Улсын наадмаас түрүү, айраг авсан 20 уяачид улсын цол олголоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа. 

Тод манлай уяач цолоор

  1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг,

  2. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх,

  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа,

  4. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйгийн Далай,

  5. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар,

  6. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Бат-Очирын Энхболд на Тод манлай уяач цол хүртээв.

Манлай уяач цолоор

  1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат

  2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гомбожавын Баярцогт

  3. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Ганбаатарын Баянтогтох

  4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дэмбэрэлийн Дэлгэрбаяр

  5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян

  6. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир

  7. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан нарт Манлай уяач цол олголоо.

Алдарт уяач цолоор

  1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд

  2. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдорж

  3. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Пяранлайн Буд

  4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээ

  5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Гүнсэнгийн Ганчулуун

  6. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар

  7. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван нарт Алдарт уяач цол олгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Уяачдад хандаж үг хэллээ.

"Эрхэм уяачдын амгаланг айлтгаж, айсуй сар шинийн мэндийг дэвшүүлье.

Уламжлалын дагуу сар шинийн баярын өмнө уяачдад цол, тэмдэг гардууллаа.

Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаангүйгээр, морьны өв соёлгүйгээр Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй.

Үндэсний морин уралдаан хэмээх өв соёл, ёс заншлыг тээж, хөгжүүлж тордож яваагийнх нь хувьд морин уралдаанчид, уяачдад талархах ёстой. Гэхдээ морин уралдааны өнөөгийн байдлыг харж байхад хэлэх сануулах шаардлагатай зүйлс ч цөөнгүй байна. Ард түмнээс мөн олон санал ирдэг.

Морин уралдаан зохион байгуулах тал дээр нийтээр дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болсоор байгаа хэдий ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийн хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адуу, монгол үүлдрийн адуу уралдах гэх мэт маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах хэрэгтэй.

Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэрэг тулгарч байгааг анхааралдаа авна биз ээ.

Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг зүй зохистой зохион байгуулах тал дээр уяачдын холбоо, бусад байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд өөрсдийн зүтгэл, бүтээлээр цол, тэмдэг авсан явдалд дахин баяр хүргэе.

Айсуй шарагчин гахай жилд уясан хүлэг морьд нь хурдан, унаач хүүхдүүд нь эрүүл саруул, уяачид нь цэнгэл баясалтай наадацгаах болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын өв соёл улам дэлгэрэн бадартугай" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 5 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top