x

ХУД-ийн II хорооны иргэд хромын бохирдол дунд амьдарч байна

Агаарын бохирдлоос илүү гамшгийн хэмжээнд байгаа ч төдийлөн анхаардаггүй сэдэв бол хөрсний бохирдол. Угаадас, нүхэн жорлон, хог хаягдал гээд нянгийн бохирдлыг бид түлхүү ярьж байна. Тэгвэл Улаанбаатар хотын өмнө бас нэгэн тулгамдсан асуудал байгаа нь хөрсний хүнд металлын бохирдол болоод байна. Нийслэлийн байгаль орчны газраас 2016 онд анх удаа 438 цэгээс дээж авч шинжилгээ хийхэд 136 цэгт нь хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс давсан байдалтай байжээ.

Хром, кадми, цайр, хар тугалга гэсэн химийн элементийн бохирдол химийн бодис ашигладаг үйлдвэрүүд, техникийн захууд, шатахуун түгээх станцууд, хогийн цэгүүдийн ойролцоо хамгийн их байдаг байна. Хэдийгээр хүнд металлын бохирдлын хэмжээгээр аюултай төвшинд хүрчихээгүй ч айл өрх, үйлдвэр, сургууль, цэцэрлэг, хоолны газар, машин техник гээд бүгд холилдон, зэрэгцэн оршиж даац нь хэтэрчихээд байгаа Улаанбаатар хотын хувьд эрсдэлийн төвшин өндөр байгаа юм.

"Хромын бохирдол гүний усанд нэвчих эрсдэл байна"

Хүнд металлын бохирдлоор тэргүүлж байгаа бүс бол Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах арьс ширний үйлдвэрүүд орчим болоод байна. Нийслэлийн байгаль орчны газрын захиалгаар өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн таван сарын хугацаанд “Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-ын хийсэн судалгаагаар дээрх газар нутагт харшил үүсгэгч, амьд биетийн ДНХ-г гэмтээх чадалтай гэж үздэг хромын бохирдол асар их байгааг тогтоосон байна.

1934 онд Аж үйлдвэрийн комбинатыг Хан-Уул дүүргийн тухайн хэсэгт барьж байгуулан, улмаар үйлдвэрийн бүс нутаг болон хөгжиж байгаад 1990 оноос хойш зарим нь уналтад орж, одоо малын гаралтай түүхий эд боловсруулах, арьс ширний 140 орчим компани ажиллаж байгаа. Тэдгээр үйлдвэрийн химийн бодис бүхий хаягдал ус, бохирдлыг цэвэрлэх, дахин байгууламж, үйлдвэрийн бүсийг суурьшлынхаас нь салгах асуудлыг өнөө хүртэл шийдээгүйн улмаас үүсэж байгаа асуудлуудын зөвхөн нэг хэсэг нь л энэ.

Арьс, ширний үйлдвэрүүдийн хаягдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын талаар олон жил ярьж байгаа ч бодит судалгаа тооцоолол байгаагүй. Тэгвэл зөвхөн тэдний арьс угаахдаа хэрэглэдэг хром гэгч бодис нь тухайн орчинд ажиллаж, амьдардаг хүмүүст ямар хэмжээний хохирол учруулж болох тодорхой баримт энэ байна.

Арьс, шир боловсруулахад олон төрлийн химийн бодис ашигладгаас хамгийн өргөн хэрэглэдэг нь хромын сульфат. Арьсаа угааж, будахад бэлтгэхэд хэрэглэдэг. Арьс угаасан ус, лагийг цэвэрлэх байгууламж байхгүйгээс олон жилийн турш хаягдал усаа замбараагүй асгаж, хөрсөнд шингээж байгаа нь өнөөдрийн энэ нөхцөлийг үүсгээд байна. Хэдийгээр арьс, ширний үйлдвэрүүдийн суурьшлын бүсээс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч өнөөдрийн байдлаар урагш алхсан нэг ч алхам алга.

Судалгааны хүрээнд энэ орчмын 340 цэгээс дээж авч шинжлэхэд 204 цэгт хромын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, 57 цэгт стандартын хортой агууламжаас давсан, 33 цэгт аюултай хэмжээнээс долоо дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.

Энэ бол зөвхөн 0-5 см гүнд буюу хөрсний өнгөн хэсгийн шинжилгээний дүн. Их хэмжээгээр бохирдсон хром нь салхиар, хүний хөл, машины дугуйгаар гэх мэт олон хүчин зүйлээр дамжин зөөвөрлөгдөж, эргэн тойрны хөрсийг нэмж бохирдуулан, оршин суугчдын эрүүл мэндэд цаг, минут бүрд заналхийлж байна гэсэн үг. Тэгвэл зөвхөн өнгөн хэсэг төдийгүй газрын гадаргуугаас 200 см хүртэлх хөрсөнд хромын бохирдол харилцан адилгүй байдлаар тархсан байгааг тогтоожээ. Энэ шинжилгээг 103 цэгт хийхэд 102 цэгт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс, 86 цэгт хортой агууламжаас, 34 цэгт аюултай хэмжээнээс хэтэрсэн хариу гарсан байгаа юм. Хөрсний зөвхөн өнгөн хэсэг биш гүнд хүртэл бохирдол ийм их байгаа нь гүний усанд нэвчих эрсдэл байгаад судлаачид санаа зовниж байгаа юм.

“Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ нь 2014-2017 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс бусад дүүрэг, Дорноговь, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт нийт 500 гаруй удаа хромын бохирдлын хэмжилт хийсэн нийт хэмжилтийн дундаж утгаас нь зөвхөн Хан-Уул дүүргийн II хороонд хийсэн хэмжилтийн дүн 6.3 дахин их байгаа аж.

"Бохирдсон хөрсийг нүцгэнээр нь байлгаж болохгүй"

Хөрс нь агаар, уснаас ялгаатай нь өөрийгөө цэвэршүүлэхэд их хугацаа шаарддаг байна. Авах ёстой ачааллынх нь хэмжээнд хүнд металлаар бохирдуулахад дор хаяж 120 жилийн дараа цэвэршүүлдэг аж. Тэгэхээр өдөр бүр нэмж бохирдуулж байгаа хромын бохирдлоос нэг өдрийн дотор салж чадахгүй. “Юун түрүүнд бохирдлыг саармагжуулах шаардлагатай. Химийн аргууд байдаг ч өртөг өндөртэй.

Аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжид тулгуурлан нэн түрүүнд бохирдсон хөрсийг бетоноор хучих, ургамалжуулах ажлыг хийх хэрэгтэй. Энэ талаар зөвлөн, хамтарч ажиллахаар болсон. Ер нь хүнд металлын бохирдолтой хөрсийг нүцгэнээр нь байлгаж болохгүй. Бохирдсон хөрсний тоос тоосонцор нь хуурай улиралд салхиар дамжин зөөгдөж, бороотой үед усаар угаагдаж, шавар шавхай нь гутлын улаар дамжин хүний амьдрах орчинд нэвтрэх эрсдэлтэй” гэж Нийслэлийн байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан ярьсан юм.

Хромын сульфат нь ногоон өнгөтэй, үнэргүй, нунтаг бодис. Хүний биед хортой, амьсгалаар биед орох тохиолдолд амьсгал тасалдах, толгой өвдөх, чих шуугих, мөгөөрсөн хоолойг гэмтээх чадалтай. Мөн арьсандаа хүргэвэл түлэх, шарх үүсгэх, харшлын өвчин үүсгэх, нүдэндээ оруулбал сохрох ч эрсдэлтэй юм байна. Арьс, ширний үйлдвэрийн ажилтнууд арьс угаадаг энэ бодисоо аюулгүй гэж ярьдаг байна.

Хүнд металлын бохирдол, хордлогын нөлөө нь өнөө, маргаашдаа илрэхгүй байж болох ч хэдэн жилийн дараа хорт хавдраас эхлээд олон төрлийн хүнд өвчний эх үүсвэр болдгийг эрдэмтэд хэдийн нотолсон. Бохирдол ихээр үүсгэсэн хромын төрөл нь харшил үүсгэж, хүний ДНК-г гэмтээдэг болохыг дээр дурдсан бол цаашлаад хорт хавдартай болох эрсдэлд ч хүргэдэг байна. Харин манай эрүүл мэндийн салбарынханд хүнд металлын хэрэглээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа судалгаа, шинжилгээ хомс байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн судалгаа бүр хийгдээгүй ч гэж хэлж болно.

2016 оны статистик мэдээллээр арьс, ширний үйлдвэрүүдийн ойролцоо бүсэд 5,000 хүн тогтмол ажиллаж, мөн тооны хүн байнгын амьдарч байжээ. Тэгвэл тухайн бүсээс 500 метрийн радиуст орон сууцны хороолол өдөр ирэх бүр нэмэгдэж, засаг захиргаа, бизнес, хүнсний үйлдвэрлэлийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд олноороо байрлаж байна.

Зөвхөн 500 метрийн радиус гэлтгүй Хан-Уул дүүргийн I, II, III хорооныхон тэр чигтээ хромын бохирдолд өртөх, магадгүй өртчихсөн ч байж мэдэхээр байна. Дээрээс нь Туул гол эдгээр бүсээс ердөө 2.5 метр өндөр шороон далангаар тусгаарлагдан урсаж байгааг мартаж болохгүй.

Б.Солонго "Зууны мэдээ"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top