x

“Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв” байгуулахаар албан ёсоор тохиролцлоо

Итали Улсын нийслэл Ром хотод болсон НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ сарын 14,15-ны өдрүүдэд оролцсон юм. Тэрбээр уг худалдаанд оролцох явцдаа Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микэлэ Жэрачитай уулзсан.

Уулзалтаар талууд Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай олон жил ярьсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаар тохиролцсон.

Мөн түүнчлэн Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар тохирч, энэ дагуу бэлтгэл ажлыг базааж байна.

Уг уулзалтын мөрөөр өчигдөр (2019.02.25) Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд "Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай" Эрмэлзэх бичиг байгууллаа. Эрмэлзэх бичигт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Италийн талаас тус улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлип нар гарын үсэг зурав. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Элчин сайд, Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлипт талархаад, уг Эрмэлзэх бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үндэс суурь болно гэдэгт найдаж байна гэв. Ийнхүү Монгол Улсад "Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв" байгуулах эрх зүйн боломж бүрдэж, Италийн өндөр технологийг манай улсад нэвтрүүлэх, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд суралцах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж олдож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын асар их нөөц, түүхий эдээр баялаг орон. Итали Улсын шилдэг туршлага, техник технологиийг нутагшуулах замаар түүхий эдээ бүрэн боловсруулж, гуравдагч зах зээл рүү гаргахад хамтарч ажиллах маш том ирээдүй байна. Хоёр жилийн өмнө Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам байгуулагдахтай зэрэгцэн нэхмэлийн салбарт хамтарч ажиллах чиглэлд яриа хэлэлцээ өрнүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн Монгол талын хэрэгжүүлэгчээр Монголын ноос ноолуурын холбоо ажиллаж байгаа бол Италийн талаас Итали Улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /ACIMIT/ болон Италийн худалдааны агентлаг /Agenzia ICE/ нар хамтран оролцож байна. Энэ бүхний үр дүнд өнөөдөр хоёр тал Эрмэлзэх бичигт гарын үсэг зурж, Монгол Улсад “Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв” байгуулахаар албан ёсоор тохиролцож байгааг Элчин сайд Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлип тэмдэглэн хэлэв.

Монгол Улс жилд ойролцоогоор 9,600 тонн ямааны ноолууран түүхий эд бэлтгэж байна. 

Монгол Улс жилд ойролцоогоор 9,600 тонн ямааны ноолуур, 1,400 тонн тэмээний ноос, 120 тонн сарлагийн хөөвөр, нийтдээ 10 мянга гаруй тонн ноолууран түүхий эд бэлтгэж байна. Гэсэн хэдий ч боловсруулах үйлдвэрлэл сайн хөгжөөгүйгээс хангалттай хэмжээнд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж хомс байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2018 онд "Ноолуур" хөтөлбөрийг баталж, жилд бэлтгэх нийт түүхий эдийн 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоогийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх талаар тусгасан.

Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд уг технологийн төвийг байгуулснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн буюу дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байна гэдгийг Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу онцоллоо. 

ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top