x

Мэргэжлийн хяналтынхан "Эко алтан Заамар"-ыг эрхлүүлээгүй бол...

Монгол Улсын иргэн Ч.Базараагийн “эзэмшил” болсон Заамарт хяналт, шалгалт, хариуцлага, хууль журам алдагдаад өнө удаж буй. Ниргэсэн хойно нь хашхирсан болоод намжчихдаг хүний амьтай дүйцэх эрх ашиг гэж байж болох уу, мэргэжлийн хяналтынхаан. Заамрын хөндий дайны талбар болж алтны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй компаниуд тэнд ноёрхож хэдийнээ вант улсаа байгуулсныг хэвлэл мэдээллийнхэн, ТББ-ууд удаа дараа “хашхирч” байв.

Зуд болдоггүй тосон Заамар, ган болдоггүй бор булан хэмээгдэн амьтай болгоныг ундаалдаг Туул дагасан энэ сум өдгөө “Алтайн хүдэр” компанийн эзэн “Эко алтан Заамар” компанийн нууц ноёнтон Ч.Базарын халаасаа түнтийлгэдэг гол объект болсон. Ухсан нүх, орхигдсон карьер хоёроос өөр нүдэнд торох бараагүй болтлоо алтан хэвлийгээ ухуулсан Заамар сум Ч.Базар гэх хүний хэмжээгүй шунал, хэтэрсэн эрх мэдлээс болж харууслын өлгий болоод байна. Дөрвөн хүний алтан амиар “Туг тахихад” Ч.Базарт үйлчилж ил болон далд байдлаар хэчнээн албан тушаалтан, шат шатны эрх олгогч нар оролцсон болохыг тоочвол нэлээд урт жагсаалт гарна.

Энэ жагсаалтын тэргүүн магнайд цоллуулах нь мэдээж МХЕГ болон аймгийн мэргэжлийн хяналтынхан, АМГТГ болон БОАЖЯ-ны сайдтан билээ. 2014 оноос эхлэн Заамарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко алтан заамар” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн учир 2018 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүргүүлж байсан ч хуулийн дээгүүр хэрхэн “жаалж” болдгийг Ч.Базар ноёнтон харуулж үйл ажиллагаагаа явуулсаар байсны балаг нь өнөөдөр гарав.

Энэ компани 5,000-6,000 га газрыг хамарсан лицензтэй. Төв аймгийн Хайлааст багийн нутагт орших “Их тохойрол” нэртэй MV-007712, MV-007713 болон “Баянголын эх” MV-018995, “Бор толгойн” MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Өвөр наймган”-ы аманд 15 мянга га газар, “Түмэнгийн дөрөлж” гэдэг газар 5628 га талбай дээр тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.

2018 оны тавдугаар сарын 30-нд аймгийн “Өгөөмрийн арын тохойрол” нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөрс хуулалт, олборлолтын ажил эхлүүлэхдээ нутгийн иргэдээс санал авсан хэмээн худал мэдээлэл түгээж сургууль барих бүтээн байгуулалт хийнэ гэсэн цуурхал дор иргэдийн гар өргүүлж санал аваад түүнийгээ газрын хэвлий ухахыг зөвшөөрсөн болгож өөрчилсөн гээд энэ компанийн булхай гутмаар их. Тиймээс л нутгийн иргэдийн тэмцлийг нохойн хуцсан чинээ тоогоогүй “Эко алтан Заамар”-ын уурхайд аймшигтай осол гарч гэр бүлээ тэжээж байсан дөрвөн хүний амиар тоглочихлоо. Дөрвөн хүний алтан амийг Ч.Базар танаас нэхье.

Угтаа бол та гайхмаар их баялаг дээр эзэн суучихсан хүн. Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлодог “Алтайн хүдэр” компани таных. Ходоодтой бол цадаж болохоор, сэтгэлтэй бол ханаж болохоор хэмжээний баян хүн. Жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэсэн мэдээлэл тус компанитай нь холбогддог. Хүдэр олборлох уурхай нь ч алт олборлох уурхайдаа ч хүний амийг атга шорооноос дор үздэг энэ хүнд хариуцлагатай уул уурхай гэж юу болохыг сэхээрэх сэтгэл зүрх даанч алга.

Очсон газар, олборлосон нутаг дэвсгэр бүртээ уух усыг нь бохирдуулж, ховх сорж, хөрсийг нь сэндийчдэг энэ эрхэмд байгаль эхийн хатуурхал даанч хамаагүй бололтой. Ч.Базар гэгчийн ёроолгүй шуналын гайгаар хэчнээн хүний алтан амь сүйдсэн болохыг тоолбол харуусахад ч багадам дүн гарна. Дан ганц хүний алтан амиар “туг тахиад” зогсохгүй мал, малчин хоёрт ч халгаатай олон “зовлон” байдгийг дэлгэж болно.

Эсэргүүцэл илэрхийлсэн бүхний өмнөөс хэнэг ч үгүй даналзаж “Манай компани үйл ажиллагаагаа зогсоож болно. Тэгсэн тохиолдолд компани хэдэн арван сая төгрөгөөр хохирно. Энэ бүхнийг та бүгдээс гаргуулна” хэмээн сүрдүүлдэг болохыг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ. Яг ийм мэдэгдлийг өнөөдөр ч “Эко алтан Заамар” компани гаргаад буй. Энэ бол компанийн нэр хүндэд халдсан асуудал биш юм. Хариуцлагатай уул уурхайн стандартыг мөрдөж ажилласан бол өнөөдөр дөрвөн хүн эрүүл саруул, эсэн мэнд байх байв. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын амыг “үдээгүй”, мэргэжлийн шаардлагыг нь гүйцэтгэсэн бол ийм эмгэнэл болохгүй байх байлаа.

2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг бид мартаж болохгүй. Ар гэрээ тэжээж, амьдралаа залгуулахаар уулын аманд ажиллаж байсан дөрвөн сайхан иргэнээ бид хүйтэн ус цалгисан хар шороонд булчихлаа. Гэнэтийн энэ ослын голомтод ОБЕГ-ын аврагчид өдөр шөнөгүй ажилласны хүчинд таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж нэг, нэг өдрийн зайтайгаар хоёр иргэний цогцсыг гаргасан.

Уг осол Заамар сумын Хайлааст багийн Баянголын амны “Ууцар” гэх газарт гарсныг бид мэдээлж байв. Хэдэн арван аврагч, техник, тоног төхөөрөмж, зардал чирэгдэл болгож хэчнээн ч удаа Онцгой байдлын аврагчдыг Ч.Базар эрхэм өөрийн “эзэмшилдээ” энэ мэтээр дуудав. Энэ удаад Заамарт хүн бүү хэл техник ч саатмаар хүнд нөхцөлд онцгой байдлын аврагчид ажиллалаа.

Мэргэжлийнхэн бүү хэл мэргэжлийн бус иргэдийн нүдэнд тун ч тодорхой ажлын орчны аюулгүй ажиллагаа алдагдсан, стандартаас гажсан усан сан үүсгэсэн зэргээс “Эко алтан заамар” компанийн олборлолтын талбайд осол болчихоод байхад “Газар хөдөлсний улмаас хүмүүс эндлээ” хэмээн хээвнэг асуудлыг өөрсдөөсөө түлхэхийг эрмэлзэх энэ хүнд гэмшлийн халуун биш юм гэхэд, бүлээн сэтгэл байна уу. Ааваасаа, ханиасаа, хүүгээсээ хагацсан хүүхэд, эхнэр, ээж, аавуудын зүрх сэтгэлийн хохирлыг хэн, хэрхэн барагдуулах вэ.

ОНЦГОЙНХОНД ТАЛАРХЪЯ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаа явуулж байсан газарт үүссэн ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ талаараа Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийж “Эко алтан Заамар” ХХК-ийн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажил явагдаагүй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой” гэдгийг хэллээ.

Аврагчдадаа талархъя. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэх газарт байрлах “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны өдрийн

16.00 цагт нуралт болж зургаан хүн, хоёр тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан.

“Эко-Алтан Заамар” ХХК-ийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн 33 настай Б, (эрэгтэй), Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д 27 настай, (эрэгтэй) нар дарагдсаныг тус өдрийн 16.05 цагт уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан байдаг. Харин үлдсэн дөрвөн иргэн хоёр техникийг гарган авахаар Онцгой байдлын алба хаагчид өдөр шөнөгүй ажилласаар энэ сарын 2-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19.04 цагт иргэн О-гийн цогцсыг, энэ сарын 3-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж 13.32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн билээ.

Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны 12.55 цагт дахин нэг иргэний цогцсыг гарган авсан байна. Үлдсэн нэг иргэний цогцсыг гаргахаар долоо дахь өдрөө алба хаагчид ажиллаж байна. Шавартай, мөстэй, чөмөг хага ташим гүн цүнхээлд өөрийн амиараа дэнчин тавин байж бусдын төлөө өргөсөн тангаргаараа бамбай хийж ажиллах онцгой байдлын алба хаагчид та бүхэндээ нийт иргэдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлье. Хатан зориг, халуун цөстэй та бүхнийхээ эр зоригийг энэ хүнд өдрүүдэд бахдан суунам.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.131.250.130)
    БӨХ СУМЬЯАБАЗАРТАА ХАРИУЦЛАГА ТОЦ. . СҮРСҮХ ЭЭЭЭ. . . НИЙСЛЭЛИЙГ ЭЗЭНГҮЙ БОЛГОСОН. БӨХӨӨ ХАМГААЛЖ.4 ХҮНИЙ АМЬ НАС АВЧ ОДЛОО. . . 1 ХҮНИЙ АМЬ НАС АВСАН БАТЭРДЭГЭ СХЙД.ОГЦОРЧ БХАД. . 4 ХҮНИЙ АМЬ НАС. ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛТЛЙ БӨХ САЙДАА ОГЦОРУУЛАА. . . СҮРСҮХЭЭ. . .
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top