x

Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн музейнүүдийн байр, ашиглалтын асуудалтай танилцав

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай…” тул салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн байр, ашиглалт зэрэг энэ салбарт тулгарч байгаа зарим асуудлын хүрээнд санал солилцон, шийдвэрлэх гарц эрэлхийлэхээр зарим музейн үйл ажиллагаатай танилцаж байгаа гэдгээ хэлэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Монголын үндэсний музей 1924 онд нээгдсэн Монгол Улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 мянга орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж иржээ. Нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаар үзүүлдэг байна. Мөн өнөөдрийн байдлаар Нэн эртний Монгол орон, Эртний улсууд, Монголын эзэнт гүрэн зэрэг сэдэв, агуулгад хуваан дэглэсэн 9 танхимтай, мөн хүүхдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх музейн боловсролын өрөөг тохижуулан ажиллаж байгаа юм байна.

Музейн байранд нуралт, хазайлт зэрэг асуудал байхгүй ч музейн байр бүхэлдээ агааржуулалтын системгүй, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст музей үзэхэд зориулсан цахилгаан шат байхгүй зэрэг асуудлууд тулгамдаж байгаа аж.

Мөн музейн удирдлагууд “…харьяа байгууллагууд, хууль, цагдаагийнхан зарим аймгийн нутгаас олддог булш бунхныг бүртгэлжүүлэх, хамгаалах асуудал тулгамдаж байгаа…” талаар судалгаа, баримтад тулгуурлан ярьсан юм. Жишээ нь, Хөвсгөл аймгийн нутагт байх 100 гаруй булшийг хууль бусаар булш ухагсад ухаж, алт, үнэт эдлэл зэргийг нь авах төдийхнөөр эртний дурсгал, түүхэн олдворуудыг үгүй хийсэн явдал гарч байжээ. Гэтэл музейн зүгээс тэдгээр хууль бус ухагчдын гараар орж, сүйдсэн газарт археологийн хээрийн шинжилгээ, малтлага, судалгаа хийхэд л 1,000 гаруй олдвор олдсны дотор дэлхийд хосгүйд тооцогдох хас хээтэй торго, нарийн сийлбэртэй ясан сая зэрэг олдож байжээ. Тиймээс булш, хиргисүүр зэрэг газруудыг харж, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн юм.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ

Үлэг гүрвэлийн музей нь харьцангуй хожуу буюу 2013 онд Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан. Мөн Монгол Улсын музейн түүхэнд анх удаагаа өөрийн музейн концепцийг боловсруулж зохиогчийн эрх авсан байгууллага юм. Одоогоор 1,000 гаруй м.кв талбайд үзмэр, үзүүлбэрээ дэлгэжээ.

Тус музейн захирлын танилцуулснаар 2013-2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 190 мянга гаруй том хүн, 139 мянга гаруй хүүхэд, 75 мянга гаруй гадаадын жуулчинд музейгээ үзүүлж, улсын төсөвт 358.8 сая төгрөгийн орлого оруулжээ.

Тус музейн барилгыг 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр бариулсан бөгөөд өдгөө хэсэгчилсэн засвар, урсгал засвар зэргээр музейн хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа юм байна. Хэдийгээр энэ музейн барилга муудсан хэдий ч аль болох хуучны байшинг арчилж, тордоод байнгын үйл ажиллагаа явуулахаар музейн хамт олон зорьж ажиллаж байгаа гэлээ.

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Дүрслэх урлагийн музей нь одоогийн байршилдаа 1966 оноос эхлэн анхны үзэгчдээ хүлээн авч байсан ч барилга нь 1905 онд баригджээ. Чулуун суурьтай, тоосго, мод хослуулсан угсарсан зузаан хана, газрын давхар бүхий өвөрмөц хийцтэй энэ барилгад музейн 17 танхим, 4 сан хөмрөг бий аж. Гэсэн ч барилгын зай талбай болон бусад шалтгаанаар 20 мянга гаруй үзмэрийн ердөө 10 хувийг олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм байна.

Музейн барилгын хана, суурийн угсралт, бэхэлгээг тухайн үеийн нарийн технологиор хийсэн тул одоо хэр нь тэсч байгаа ч зарим хэсгээрээ суулт өгч, жил бүр засвар шинэчлэлийн ажил хийх шаардлагатай болдог байна.

 

 

president.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top