x

З.Гүррагчаа: Дахиад хөрсний нуралт үүсч мэдэх хүнд нөхцлийг мэдэж байсан ч бүгд ажил үүргээ нэн тэргүүнд тавьсан

“Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ес хоногийн турш ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн аврагчдын алдрыг хүн бүр шагшин магтаж байна.

Тэгэхээс ч өөр аргагүй юм. Тэд хөрсний нуралт үүсч, хүний амь эрсдэх магадлал өндөртэй аюултай нөхцөлд амь насаараа дэнчин тавьж ажилласны хүчинд нурангид дарагдсан дөрвөн иргэний цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

Тиймээс бид энэ удаагийнхаа ярилцлагын булангийн зочноор мөстэй хүйтэн усан дотор, эрсдэлтэй хүнд нөхцөлд олон хоног ажиллан үүргээ амжилттай гүйцэтгэсэн ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлах, ахлагч З.Гүррагчааг урьж, цөөн хором ярилцлаа. 

- Эрсдэлтэй, хүнд нөхцөлд есөн хоног үүрэг гүйцэтгэлээ. Олон удаагийн шумбалт хийсэн гэсэн. Хамгийн хэцүү зүйл нь юу байв?

- Бид ес хоногийн турш дахиад хөрсний нуралт үүсч мэдэх эрсдэлтэй, том том мөс хөвсөн, үзэгдэх орчин огт байхгүй, маш их хүйтэн нөхцөлд ажилласан. Тэр ч утгаараа энэ удаагийн ажиллагаа урьд өмнө нь гүйцэтгэж байсан ажиллагаануудаас хамгийн хэцүү, хүнд нь байлаа.

- Хасах хэмийн хүйтэнд мөстэй усан дотор 9 хоног эрлийн ажиллагаа явуулсан гэхээр наад зах нь ханиад хүрч, хоолой өвдөхөөс эхлээд олон эрсдэл байсан байх?

- Байнга нойтон шавар дээр, хүйтэн усан дотор ажиллаж байсан учраас ханиад хүрч, хоолой  нь өвдсөн хүмүүс цөөнгүй байсан. Мөн шумбагчдын хувьд шороотой ус залгиж, шороотой усаар амьсгалж байсан. Шороотой ус залгина гэдэг эрүүл мэндийн хувьд маш ноцтой асуудал.

- Усны хувцас, техник хэрэгсэл хүрэлцээтэй байсан уу?

- Хувцас техник хэрэгслийн хувьд нэг үеэ бодвол хангалттай болсон. Гэхдээ яг хүн бүрт хүрэлцээтэй юу гэвэл бас үгүй. Нэг шумбагч ороод 30 минут шумбачихаад гараад ирэхээр дараагийн шумбагч нь нойтон хувцсыг нь сольж өмсөөд ордог.  Мөн саяны нөхцөл байдалд бохир усанд ажиллахад, гүний шумбалтын төхөөрөмж гацах, хөлдөх гэх мэт хүндрэлтэй тохиолдолд гарч байсан. 

- Ажиллагаа явуулж байхад дахиад нуралт үүссэн бол амьд гарах ямар ч боломжгүй нөхцөл байдалд ажиллаж байсан гэж сонссон?

- Хэрвээ ямар нэгэн байдлаар дахиад нуранги үүссэн бол тэндээс амьд үлдэх магадлал тун бага байсан. Хэдий хурдан гүйлээ ч гэсэн 70-80 метрийн гүн цооногоос гүйж гарч амжихгүй, бүгд дарагдах эрсдэлтэй байсан. Тэр нөхцөл байдлыг хүн болгон мэдэж байсан ч хүлээсэн үүргээ биелүүлэх нь нэн тэргүүнд байсан.  

- Хэдэн метрийн гүнд шумбалт хийсэн бэ?

- Нуурын гүний хувьд тийм ч гүн байгаагүй. Ойролцоогоор таван метр орчим л байсан. 

- Ингэхэд энэ их эрсдэлтэй ажлыг яагаад сонгох болов. Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ?

- Би бусад хүмүүс шиг баатарлаг үйл хийнэ гэж мөрөөдөж аврагч болоогүй. Анх Улаанбаатарт сургуульд сурах гэж орж ирээд айлд амьдардаг байсан. Тэгээд ажил хиймээр санагдаад анх энэ албанд орж байлаа. Одоо 15 жил болж байна. 

- Сэтгэлд тань хамгийн тодоор бичигдэж үлдсэн аврах ажиллагаа юу байв?

- 2008 оны долдугаар сарын нэгэнд бид нар бэлэн байдал зарлачихсан байсан. Тухайн үед Говь-Алтай аймгийн усан цахилгаан станцын нууранд таван хүн осолдчихлоо гэсэн дуудлага ирсэн. Тэр дуудлагын дагуу газар дээр нь очиж ажилласан. Албандаа ороод удаагүй байсан учраас очоод усанд сэлж, шумбаад л хүн авраад байх юм бодсон. Гэтэл нөхцөл байдал шал өөр байсан. Осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн ирчихсэн. Бид нарыг ирээд л олж өгнө гээд итгэчихсэн хүлээж байсан. Тэгээд л чадахгүй бол яана аа гээд айж эхэлсэн. Тухайн үед ахалж явсан бүлгийн дарга ахлагч нар маань айж сандрах шаардлагагүй. Бид нар хийх ёстой ажлаа л хийнэ гэсэн. Тэгээд эрлийн ажиллагаа 2, 3 хоног үргэлжилсний эцэст хүмүүсийг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгч байсан. Тэр л хамгийн тод санагдаж байна даа. 

- Шантрах үе байв уу?

- Шантрах үе байгаагүй гэж хэлэхгүй ээ. Зөндөө байсан. Түймрээ дагаж явсаар байгаад машин техник очих боломжгүй газарт очно. Өлсөнө, ядарна. Хамгийн анх Хэнтийн Батширээт рүү түймэрт явж байсан. Ах нарыг дагаад хүнд ус үүрээд аранзаа үүрээд өндөр уул руу мацаж байхдаа яагаад би ийм хүнд хэцүү ажилд орчихов доо. Буцаж анги дээрээ очоод ажлаасаа гарна даа гээд бодоод явж байсан. Харин түймрээ унтрааж, орон нутгийнханд нь хүлээлгэж өгчихөөд буцаж байхдаа маш том ажлын ард гарсанаа ойлгосон. Өөрөөрөө бахархаж, дахиад ажиллах урам зориг авсан.

 

- Амь өрссөн ажиллагаанд олон явж байсан гэсэн. Ингээд л үхдэг юм байж гэж бодогдох үе байв уу?

- Би одоо ингээд л үхлээ дээ гэж бодож байсан үе бий. Баян-Өлгийн Ховд гол руу шумбаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байхдаа ус руу унасан модонд орооцолдчихсон. Маш түргэн урсгалтай гол учраас олсоо тайлж чадахгүй, зуултуур маань гацчихсан. Тухайн үед би ингээд гарч чадахгүй үхчихвэл яана аа гээд их айж байсан. Энэ мэт амь өрссөн. Хэцүү зүйл олон тохиолддог.

- Тухайн үед яаж амьд гарч чадсан бэ?

- Хамт ажиллаж байсан хүмүүс маань гялс олсоо тасалсан учраас цаагуур нь хөвөөд гараад ирсэн. Хэрэв тэд мэдэхгүй дээрээс нь татаад л байсан бол тэндээ гацаад үхэх байсан байх.

- Ярилцсанд баярлалаа.

zaluu.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top