x

"Гэрэлтэй хот" аяны хүрээнд гэр хорооллынхон гэгээтэй болжээ

Нийслэлийн Засаг даргын "Нэг хот - Нэг стандарт" зорилтын хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 29 ны өдрийн А/1008 тоот Захирамжаар "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгасан.

Энэ дагуу нийслэлийн 9 дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, дүүргүүдийн нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гудамж зам талбайн гэрэлтүүлэг хариуцсан 13 аж ахуйн нэгж, гэрэлтүүлгийн төрийн бус, гэрэлтүүлгийн нэгдсэн тулга системийн зохиогч зэрэг 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 4 сар ажиллажээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаа өнөөдөр танилцууллаа.

Нийслэл, дүүргийн иргэдийн хурлын ажлын алба, дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоод, Гэрэлтүүлгийн ашиглагч 13 байгууллага, иргэдээс 317 байршилд гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, шинээр гэрэлтүүлэг хийх санал иржээ.

Дээрх ажилд 4.8 тэрбум төгрөг шаардлагатайгаас 2018 онд багтаан хэрэгжүүлэх боломжтой 108 байршлын 1,411 гэрэлтүүлгийг шинээр болон засвар шинэчлэл хийж бүрэн асаасан байна.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 19 байршилд 564 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэж Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хуулийн хүрээнд гүйцэтгүүлж  гурван жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцан ажиллахаар гэрээ хийжээ.

Нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гудамж зам талбайн 210 байршилд 14,200 метр кабель шинэчилж, 4,197 ширхэг гэрэлтүүлгийг шинээр болон засвар үйлчилгээ хийсэн байна.

Улаанбаатар хотын боловсрол, соёл, түүхийн дурсгалд газрууд болох Төв шуудан, Драмын театр,  Монгол Улсын Их Сургуулийн 1-р байр, Эдийн засгийн сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Гандантэгчилэн хийд, Хөрөнгийн бирж, Спортын төв ордон, 1, 3 дугаар эмнэлэг, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 11 барилгын фасадыг гэрэлтүүлэгтэй болгосон.

Мөн Түүхийн дурсгалд Соёмботой хөшөө, Мэлхий хөшөө, Д.Нацагдорж, Ж.Батмөнх, Махатма Ганди, жанжин Ж.Лхагвасүрэн, Марко поло, эвтэй 4 амьтны хөшөө зэрэг 11 хөшөөний гэрэлтүүлгийг хийжээ.

Наадамчдын зам, Шарга морьт Хандгайт чиглэлийн ашиглалтын хугацаа дуусаагүй, 13.6 км урт замын гэрэлтүүлгийн ажлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан осол  ихээр гардаг Наадамчдын замыг 100% гэрэлтүүлгийг асааж, Дамбадаржаагаас Хандгайт хүртэлх замын гэрэлтүүлгийн толгойг засварлан 90% асдаг болгосон байна.

Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс нийт 386 СӨХ-ны гадна гэрэлтүүлэг 2,770 ширхэг, дотор гэрэлтүүлэг 60,480 ширхэг, подвальд 27,700 ширхэг  нийт 90,950 ширхэг гэрэлтүүлгийг шинэчлэн сольж сайжруулжээ.

Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны харьяа 59 компанийн 1,588 барилгын 1,366 техникийн өрөө, узельд асахгүй байсан 220 ширхэг гэрэлтүүлгийг асаасан байна.

Энэхүү гэрэлтэй хот аяныг өрнүүлснээр Улаанбаатар хотын Нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг 2%-р нэмэгдүүлж  98%-аас дээш хувьтай гэрэлтүүлгийн асалт сайжирсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top