x

Монголчууд Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөл, цалин хөлстэй ажиллах боломж бүрдлээ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр үдээс хойш Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Хамтын ажиллагааны санамж бичгийг Япон улсын талаас Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний цагдаагийн агентлаг нь Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө сайд нар хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцож халуун дотно яриа өрнүүллээ

С.Чинзориг сайд Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэгэнд манай улс багтаж монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах бас нэгэн боломж нээгдэж буйд талархал илэрхийллээ.

Хамгийн гол нь энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Япон улсын Хууль зүйн сайд Такаши Ямашита хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж, холбогдох уулзалтууд хэд хэдэн удаа хийсний үр дүнд “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж байгаад талархаад энэ нь манай хоёр орны олон жилийн түүхтэй найрсаг хамтын ажиллагаа салбар бүрт гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээсэн. Тэрбээр мөн монгол иргэдэд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, цалин хөлс, нийгмийн халамжид хамрагдах зэрэг хууль ёсны эрх эдлэх боломжийг Санамж бичиг бүрдүүлж байгааг тэмдэглэв.

Уулзалтаар мөн Монгол Улс Япон улстай Ур чадвартай техникийн дадлагажигч илгээх санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулсан бөгөөд энэ хүрээнд ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрөлтэй 76 байгууллага дадлагажигч илгээх ажлыг хариуцан хийж буй талаар сайд нар ярилцсан.

Харин шинээр байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу шинэ тогтолцооны хэрэгжилтийг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар тогтсон. Энэ нь төрийн холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, зөвшилцөх механизмыг бүрдүүлэхийн хамт хууль бус зуучлах үйл ажиллагааг зогсоох сайн талтай аж.

Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд ур чадвараас гадна япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ асуудлыг Японы тал өөрөө хариуцахаар тогтсон байна гэж ХНХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Даваа (202.9.45.97)
    Манайхан японд тэгж очивол архидалт охид хүүхнүүд нь япон эзэн ажилчидтай заваарч эрчүүд нь баг болж чадахгүй солонгост байдаг шиг нэгнээсээ илүү гарах гэж хувийн тоглолт хийж нүдний булай болно одоо дэлхий нийтээр монгол гэхээс ичиж байна солонгост гэрээгээр очиж нэр нүүрээ алсан монголчууд япон эд нар гэж хэрэггүй биз тэрний оронд монголд архиа уугаад байж бай
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top