x

Сүүлийн хоёр хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ

2019 оны дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд осол, хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд байна.

Орон нутагт ослуудын улмаас хоёр хүний амь нас хохирсон хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайлбал, 2019.04.22-ны өдөр 15:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цайдамын хөндий” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, 20 настай зорчигч М-н амь нас хохирч, хоёр хүн гэмтжээ.

Мөн өчигдөр 15:40 минутын орчимд ХУД-ийн нутаг Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд T.Landcruiser-100 маркийн автомашин нь T.Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.

Эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилсан байна.

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ.

Өмнөх долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож байжээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top