x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3x3 сагсан бөмбөгийн баг тамирчидтай уулзлаа

Сагсан бөмбөгийн тус төрөл нь 2011 оноос албан ёсоор FIBA үйл ажиллагаанд орж, жилийн дотор 150 гаруй орныг хамарч, 2017 оноос олимпийн төрөлд багтсан. Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж харилцан итгэлцэл хүлээсэн харилцаа бий болгоод байгаа гэж тус холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав Ерөнхий сайдад танилцууллаа.

2019 оны зургадугаар сард манай улсад 23 насны Үндэстнүүдийн лиг, U18 насны Дэлхийн аварга, Улаанбаатар Гран-При гэсэн гурван том тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Эдгээр тэмцээний зохион байгуулалт болоод тамирчдын бэлтгэл ид үргэлжилж байгааг тэрбээр хэллээ.

3x3 сагсан бөмбөгийн төрлийг улс орондоо хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож буй багш, дасгалжуулагч, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Мөн, Өөрсдөө санаачилж, хөрөнгө санхүүгээ зориулж эх орон, ард түмнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Манай улсад энэ спорт хөгжих бүрэн боломжтой. Хүүхэд залуус маань сагсан бөмбөгийн спортод сонирхолтой. Спорт бол зөв хүмүүжил, зөв төлөвшил олгодог. Ялангуяа, багийн спортын ач холбогдол өндөр. Тийм учраас Ерөнхий сайд нь тусалж дэмжиж ажиллана гэлээ.

Монголын 3x3 сагсан бөмбөгийн тамирчид 2015 оноос хойш Элсний наадмын хүрэл, Дэлхийн оюутны аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж 2018 онд дэлхийн аваргын шилдэг найман багт оржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дасгалжуулагч, тамирчдад олимпийн эрх авч, Токио-2020 олимпод амжилттай оролцохыг ерөөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top