x

Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ. 

Хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр “Үндэсний бичиг соёлын өдөртэй зэрэгцэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг нээж байгаадаа сэтгэл өндөр байна. Ц.Дамдинсүрэн гуай бол ХХ зууны Монголын том соён гэгээрүүлэгч хүн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан энэ ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, НИТХ болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд асуудлыг хөндөн тавьж шийдвэрлүүлснээр Улаанбаатар хотын ЗАА-наас шаардлагатай төсөв хөрөнгийг гаргаж, өнөөдрийн энэ сайхан хөшөө дурсгалыг сүндэрлүүллээ” хэмээв. Мөн тэрбээр “Хэл, соёл, түүхээ дээдэлдэг, түгээн дэлгэрүүлдэг ард түмэн, улс орон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, үнэт зүйлтэй байдаг. Хилээ хамгаалж, соёлоо дээдлэх нь энэ улс орны хамгийн үнэ цэнэтэй зүйл. Нийслэл хот 380 жилийн ойгоороо соёлын өвийг хамгаалах, хадгалах, хойч үедээ таниулан мэдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Энэ ажлын нэг нь өнөөдрийн энэхүү үйл явдал болж байна. Цаашдаа нэрт зохиолч, эрдэмтдийн хөшөө дурсгалыг босгоод зогсохгүй, хийж бүтээсэн өв соёлын ажлууд, эхлүүлсэн үйлсийг нь залуу хойч үедээ сурталчлан таниулах ажлуудыг хийсээр байх болно” гэж онцоллоо.

Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top