x

“Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгох шийдвэр огт гараагүй гэв

Нийслэлийн удирдлагууд “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгосон гэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хийсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Сүүлийн үед цахим орчинд гадаадын компанид нийслэлийн зүгээс 50 га газрыг өгөхөөр шийдвэрлэсэн байна гэсэн ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ташаа мэдээлэл олон нийтэд тарж, бусдын болон төрийн ажилд саад болохгүйн тулд хэвлэл мэдээллээр дамжуулж, зөв мэдээлэл өгч байна. Анх БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд, Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон. Тяньжин хотын захиргаатай хамтран ямар ажил хийж болох талаар судалгаа хийж, санал боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд дотоодын хэрэгцээг хангах, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах үүргийг зарим яамны сайд болон нийслэлд үүрэг болгосон. 2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхий сайд Тяньжин хоттой хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилго бүхий 10 бүтээлч, бодит ажлын санаачилгын хүрээнд тусгасан ажлуудын нэг нь Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах боломжийг судалж, Засгийн газарт танилцуулах үүргийг өгсөн. Түүнээс биш ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжид 50 га газар өгөх үүрэг өгөгдөөгүй, газар олгох шийдвэр огт гараагүй гэдгийг та бүхнээр дамжуулж албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье” гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм.

Мөн “ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдсан. Манай улсын хувьд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоор хангах боломж хүнд. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1.424 га газраас 15.341 тонн ургац авахаар ажиллаж байна. Хаврын тариалалтаар 166.9 га-д төмс, хүнсний ногоо 243.5 га-д тариалсан. Хүлэмжийн ногоо 36.6 га, тэжээлийн ургамал 342.1 га газарт тариалалт хийгдэж байна. Нийслэлийн 1.4 сая хүн амд өнөөдрийн ургац, тариалалтыг нийслэл орчимд тариалаад хангах ямар ч боломж байхгүй. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангах асуудал жил бүр хүндрэл учирч байгаа тул хүнсний ногоо, өргөн хэрэглээний барааг дотооддоо хангах үүргийн дагуу бид байнгын судалгааг хийсээр байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top