x

ОУВС-ын үнэлгээний баг ТЕГ-т ажиллаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Татварын ерөнхий газар /ТЕГ/ нь ОУВС-ийн дэмжлэгтэй “Сегментэд тулгуурлан татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төслийг 2017 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл хэрэгжих хугацаанд жил бүр ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газрын Үнэлгээний баг ирж ажилладаг бөгөөд 2018-2019 оны төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийхээр ТЕГ-т 2019 оны 6 дугаар сарын 10-наас 25-ны өдрүүдэд ажиллана.

Үнэлгээний багийн эхний уулзалтаар ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын багц хуулийн шинэчлэл, Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлэлт, шинэчлэгдсэн Татварын багц хуулийг хэрэгжилтийг хангах журмын төсөл боловсруулах зэрэг ТЕГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаа товч танилцууллаа.

Үнэлгээний багийн ахлагч Жонн Брондоло энэ удаагийн томилолтоор сегментийн бодлого хэрэгжүүлэх стратеги боловсруулахад зөвлөмж өгөх, шинээр батлагдсан Татварын багц хуулийг хэрэгжүүлэхэд журмуудын төсөлд дэмжлэг үзүүлэх, төслийн үлдсэн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл тодорхойлоход санал солилцох юм.

Үнэлгээний багийнхан сегментэд /бичил, жижиг, дунд, том татвар төлөгч/ тулгуурлан татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах ажил хэрхэн хэрэгжиж байгаагаатай танилцах зорилгоор Улсын төсөв орлого хяналтын газар, Нийслэлийн татварын газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс болон Дархан –Уул аймагт зохион байгуулагдах төвийн бүсийн “Татварын шинэчлэл -2019” сургалт, зөвлөгөөнд оролцоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top