x

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж гаргалаа

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар тусгасан юм. Монголын үндэсний их өв соёлын нэг болсон хурдан морины уралдаан, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулах нь монгол хүн бүрийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд манай уяачид хурдан хүлгээ сойж үндэсний их баяр наадамдаа хүлэг морьдоо уралдуулж, айраг түрүү авч баясан цэнгэдэг уламжлалт зан үйл болох цаг хугацаа ирж байна.

Энэ үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал уяачид, наадмын комисс, морь унаач хүүхдүүдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын нэн чухал үүрэг болж байна. 2017-2018 онуудад нийт 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж 22 хүүхэд хүнд гэмтэл авч нэг хүүхэд тахир дутуу болсон байна.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандарт зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

            1.Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгсэлээр хангах, анхааруулга, санамж, стандартыг  морь уралдуулж буй эздэд хүргүүлэх,

            2.Хамгаалах хэрэгсэл хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг сумдын Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороо, баяр наадмын комисст урьдчилан анхааруулах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулан мэдэгдэх,

            3.Морин уралдааны үед тавих хяналтыг орон нутгийн хүүхдийн байгууллагын ажилтнуудтай хамтран гүйцэтгэх,

            4."Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (ММЗ 6264:2018) стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлан мэдээлэх,

          5.Сум, багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих асуудлыг сум, дүүрэг, баг, хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан зохион байгуулж байхаар хамтран ажиллах гэрээнд тусган хэрэгжүүлэх,

          6.Морь унаж буй хүүхдийн эцэг эх,, уяачдын хооронд гэрээ байгуулах ажилд хяналт тавих, морь унах хүүхдийн насны доод хязгаарыг "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, унаач хүүхдэд өгөх цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах арга хэмжээ авах,

            7. Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх  тухай 2019 оны 01/41 тоот удирдамжийн дагуу арга хэмжээ зохион байгуулж тайлан мэдээг хугацаанд өгөх,

Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс гарсан зөрчил дутагдлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top