x

Зэвсэгт хүчин эх орны манаа болохоос хөлсний хөдөлмөр эрхлэгч биш

Хоёрхон хоног орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган гол, Увс нуурын савын Хархираа гол, мөн Хэнтий нуруунаас эх авсан Туул голын түвшин хоногт 90 см хүртэл нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давсан (Лүн сумын орчимд) тухай өчигдөр Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр болсон тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Мөн хот суурин газруудад үерийн аюулаас сэргийлэхийн тулд далангийн ус зайлуулах хоолойг чөлөөлөхийг орон нутгийн удирдлагуудад сануулжээ. Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн зам усанд автаж, үерийн улмаас замын байгууламжууд эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшаас хамгаалах зорилгоор замын хөдөлгөөнийг хаах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гарлаа.

Өчигдөр Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үеийн улмаас усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилыг ОБЕГ-аас зохион байгуулсан авч дөрвөн настай охиныг аварч чадсангүй. ОБЕГ-аас ирүүлсэн мэдээнээс үзвэл охин Улаанаатар-Лүнгийн чиглэлд автомашинаар зорчиж явсан бөгөөд автозамын зорчих хэсэг усанд автсан тухай дуудлага иржээ. Дуудлагаар аймгийн онцгой байдлын даргаар ахлуулсан 20 аврагч ажилласан боловч охины цогцсыг л олжээ.

Энэ бол гамшиг. Ийм хэмжээний гамшигтай Онцгой байдлын алба дангаараа тэмцэх боломжгүй. Тэр тусмаа аймгийн онцгой байдлын хэлтсийн бүх бие бүрэлдэхүүн 20 аврагч л байгаа. Улс орон бүхэлдээ үерийн аюултай бүс болчихоод байхад Онцгой байдлын албыг бүхэлд нь дайчлаад ч гамшгаас хамгаалах боломжгүй болж мэдэх л юм. Ийм үед л хэрэглэх гэж улс оронд зэвсэгт хүчин байдаг. Гамшгийн хэмжээ, хор уршиг цаашид ч нэмэгдэж болзошгүй тухай анхааруулсаар байна. Цэргийг нэг өдөр хэрэглэхийн тулд мянган өдөр тэжээдэг гэдэг байх аа. Эх орны хаана ч гал, усны гашуун зовлон гарахад иргэдтэйгээ хамт байх ёстой. Харин манай зэвсэгт хүчин хаана байна вэ?

Хамгийн сүүлд авсан мэдээллээр “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтад оролцож байгаа тухай мэдээлэгдсэн. Үүнээс ердөө долоо хоногийн өмнө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах тухай Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлиг гарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээ зарласан. Ингээд улсыг батлан хамгаалах ёстой зэвсэгт хүчин маань хөлсний хөдөлмөрчин анги болчихлоо. Энэ тэгээд зэвсэгт хүчний чиг үүрэг мөн үү?

Үндсэн хуулийн 11-р зүйлд “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно” гэсэн байна. Зэвсэгт хүчний тухай хуульд “Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн. Зэвсэгт хүчин нь гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Харин манай зэвсэгт хүчин хаахна явна вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.212.118.195)
    Жил болгон шахуу л болдог үерийн замаас айл, суурингаа зайлуулах нь орон нутаг иргэд- тэйгээ хийх ажил ш дээ!!!. Бас үер борооны усыг тогтоож үлдэх том жижиг "бор нуур"-уудыг зардал багатай хийж усыг нь ашиглах хэрэгтэйш дээ!. Ядахдаа л мал , ан амьтны амны устай бн биз дээ!!!. Цэрэг , онцгой байдалд хамаг юмаа лаахайдаж суухаар ажилгүйчүүдээ дайчил!. Бас архичидаа цуглуулж албадан хийлгэж хөлсийг нь гаргавал яасийндээ?! архичи
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (64.119.27.31)
    Цэрэг эрс бүтээн байгуулалтанд оролцож улсын чухал обьектууд, үйлдвэр заводын барилга байгууламж, зам гүүр барьж байсан уламжлалтай. Харин ардчилалаас хойш зогсонги болж байсныг Х.Баттулга ерѳнхийлѳгч болоод сэргээж байгаа нь бахархалтай. Бат -Үүл л их хорсоод байгаа юм. түүний хэлсэн шиг болохгүй ш дээ. Эр хүний бие яг ѳсѳх насан дээрээ ѳсч, ухаан санаа нь хѳдѳлмѳрлѳсний үр дүнд хатууждаг юм даа!
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Uranchimeg (66.181.161.51)
    Sain bna uu?Tsaash ni ulamjilan ogoochee Tow aimag lvn sumiin veriig nvdeeree harsan.Ter jaahan ohiniig haij bsan haramsaltai hereg boljee..Ontsgoi baidaliinhan hicheesen shvv.Ver usnii dalan ch um uu zamaa bas bodoltoi hiimeer umaa.Veriin usiig zailuulah ajiliig zow hiimeer umaa.
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.81)
    q
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Erka (103.11.192.133)
    Бас нэг шантаач уу. Тэнд хэсэг цэргүүд бүтээн байгуулалт, олон улсын сургуульлалтанд оролцож байгаа. Бусад нь анги нэгтгэлдээ үүргээ гүйцэтгээд л байж байгаашдээ. Бүгд л хүрз бариад, хээрийн сургуульд явсан юм шиг хачин юм бичихийн.
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top