x

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг “Тахидаг дэл” хэмээх газар энэ сарын 16, 17-ны өдөр боллоо. Завилан суусан бурхны дүртэй Суварга хайрхан уулыг нутгийн иргэд “Уулсын хаан”, “Цагаан өвгөн уул”, “Их цагаан уул” хэмээн хүндэтгэн нэрлэж, жил бүр тахиж шүтэж иржээ. Харин  2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон бөгөөд 2009, 2014 онуудад тус тус тахисан түүхтэй.

Гурав дахь удаагийн төрийн тахилгын ёслолд Архангай аймгийнхан төдийгүй Суварга хайрхан уулаас эхтэй олон голын дагуу нутагладаг зэргэлдээх аймаг, сумдын ард зон зорин иржээ.

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн төлөөлөгчдийн тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг ард иргэдэд уншин танилцуулсны дараа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ерѳнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг зочид төлөөлөгчид тэргүүлэн уул хайрхан даа залбирч, ерөөл тавилаа.

Төрийн тахилгын ёслол тусгай жаяг дэгийн дагуу өрнөдөг бөгөөд мэргэн харваач тэнгэрийн дуут сумыг харваж, цагаан бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөв. Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй ажээ.

Тахилга эрийн гурван наадмаар үргэлжилж, улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглосноос Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.

Наадмын үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа түрүүлэв.

Мөн азарга, их насны морьдын уралдаан боллоо. Азарганы уралдаанд Батцэнгэл сумын уяач Н.Цогтгэрэлийн зээрд түрүүлж, их насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач Н.Баасангийн хээр торгон жолоогоо өргүүлсэн юм.

Суварга хайрхан уул нь Алтай таван Богд, Алтан хөхий хайрхан, Алтан овоо, Богд Хан-Уул, Бурхан Халдун, Говь гурван сайхан, Хан хөхий хайрхан, Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрхан зэрэг төрийн тахилгат арван уулсын нэг юм. 

















iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top