x

Хөдөлмөрийн баатар, УГЗ Б.Шарав таалал төгсжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгсжээ. 

Түүний Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Улсын баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

Б.Шарав нь 1952 оны арванэгдүгээр сарын сарын 13-д Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ.

1972 онд Улаанбаатар хотын "Багш нарыг бэлтгэх сургууль"-ийн хөгжмийн багшийн анги

1983 онд ОХУ-ын Екатринбург хотод УРАЛ-ийн хөгжмийн дээд сургуулийн Хөгжмийн зохиолчийн ангийг тус тус дүүргэсэн

1972-1975 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургууль Хөгжмийн багш

1983-1986 онд Хөгжим бүжгийн коллежид Хөгжмийн онолын багш

1986-1987 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолч

1997-1998 онд Ардын дуу бүжгийн улсын чуулгад Концертмейстер, Найрал дууны багш

1998-2001 онд Монголын хөгжмийн зохиолчдын хороод Нийтийн дуу, Дан хөгжмийн зөвлөлийн эрхлэгч

2001-2002 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын Уран сайхны удирдагч

2002-2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолчоор тус тус ажиллаж байсан.

Тэрээр 1973 оноос уран бүтээлээ эхэлж “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон арван бүтээл ард түмний хүртээл болсон билээ.

1986 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал

1992 онд Монгол Улсын Төрийн шагнал

2002 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн

2005 онд "Чингис хаан" одонгоор тус тус шагнагдаж байсан билээ.

Талийгаачийн үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top