x

Түрээсийн орон сууцанд зөвхөн гэр хорооллын иргэдийг хамруулна

“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас мэдээлэл хийлээ.

Бүртгэлийг долдугаар сарын 22-нд 14 хоног үргэлжлэх юм байна. Наймдугаар сарын 5-ныг дуустал бүртгэлийн систем 24 цаг нээлттэй байна.  Бүртгэлийн мэдээллээс нь шалтгаалж, эрэмбэлэгдэнэ гэв. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг nosk.ub.gov.mn хаягаас  авах боломжтой юм байна. 

Түрээсийн байрууд нь 68.59 мкв талбайтай гурван өрөө, 39.30 талбайтай хоёр өрөө,  49.23 хоёр өрөө гэсэн гурван төрөл бий. Түрээсийн орон сууцыг агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хуваарилж байгаа тул зөвхөн гэр хорооллын өрхүүд хамрагдана. Мөн анх удаа өмчлөх хэлбэрийг оруулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл өмнө нь өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахгүй гэсэн үг.

Энгийн түрээс нь зөвхөн түрээсээ төлнө, өмчлөхгүй. Харин өмчлөх нь таван жилийн хугацаанд төлбөрөө төлж гүйцээх хэлбэр бий. Эхлээд цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдана.

Худал мэдээлэл оруулсан нь тогтоогдвол НОСК-ийн "Хар жагсаалт"-д орно

Цалингийн, тэтгэврийн зэрэг зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Хамгийн гол нь иргэний орлого нь зээлээ төлөөд, түрээсээ төлж чадах хэмжээний орлоготой байх ёстой.

Хэрэв иргэд худал мэдээлэл өгч, бүртгүүлсэн байвал хар жагсаалтад орж, цаашид НОСК-иас зохион байгуулах арга хэмжээг оролцох боломжгүй болох юм. Тиймээс иргэд хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг анхаарна уу. 

Иргэдийг найман ангиллаар бүртгэнэ. Уг найман ангилалд тодорхой тоог тавьсан тул бүртгүүлэхдээ гэр бүлээрээ сайтар ярилцаж, аль ангилалд бүртгүүлбэл сонгогдох боломж илүү вэ гэдгээ шийдэх нь зөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top