x

Улсын наадам гэдэг нь улсаараа цэнгэхийн нэр юм

Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумаас 30 жилийн дараа (Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аварга 1988 онд улсын наадамд түрүүлж арслан, 1989 онд түрүүлж аварга цол авч байв) улсын наадмын түрүү бөх, аварга цолтон төржээ. Голоор нэг найр. Хэнтийчүүд аваргынхаа цолны наадмыг ирэх сард хийх гэнэ. Улсын наадмын түрүүнд таван өрөө байр амласан нутгийн зөвлөл цолны наадмыг ч бас дэнж хотойтол хийх байлгүй. Тэр бол тэдний л асуудал. Харин манай “довон дээр” өөр асуудал өрнөж байна.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Тоёота” компани “Ланд круйзер” автомашинаар байлдаг байжээ. Энэ удаа тус компани түрүүлсэн бөхөд автомашин өгдөг мөнгөөрөө асрамжийн газрын хүүхдүүдэд туслах болсноо наадмын өмнө мэдээлсэн байна. (Соёлтой оронд бол бөх нь өөрөө хандивлах ёстой л доо. Энэ удаад компани өрсчихжээ гэж)

Тэгэнгүүт “Жилдээ ганц болдог улсын наадмын түрүүг яахаараа ганц автомашинаар байлж болдоггүй юм” гээд манай голоор нэг уй гашуу. Зөрүүлээд “Моннис”-ийнхан “Ниссан Патрол” автомашин бэлэглэхээр амлав. Ингээд баяр наадмын өдрүүдэд бас нэг удаа “нуруу тэнэгэр” наадав аа, манай голынхон. Э.Оюунболд арслан наадмын түрүүг хоёр дахиа авч (2015 онд түрүүлж арслан цол авсан) аварга цол хүртэв. "Моннис моторс" компаниас бэлэглэсэн “Ниссан патрол” автомашины үнэ 239 сая төгрөг... Энэ бол тухайн компанийн соёл, үнэлэмжийн асуудал.

Гэтэл манай төр түрүү бөхөд цагдаагийн хурандаа цол олгожээ. Шинэ аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулсан байна. Энэ тухайгаа Хэвлэлийн албаараа дамжуулан нийтэд мэдээлжээ. Тэндээс хамаг гал авалцав.

Ердөө хэдхэн жилийн өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэдэггүй хүнийг яамны төсвөөс цалинжуулах боломжгүй ээ. Урлагийн салбар нь урлагаа, спортын салбар спортоо авч явья аа” гэж хэлээд цагдаагийн байгууллагаас цалинждаг бөх тэх, урлаг соёлынхныг бүгдийг нь чөлөөлж байлаа, 300-гаад хүн болсон гэсэн байх. Тэдний орон тоон дээр баахан эргүүлийн цагдаа ажилд авсан. Бөхчүүд ямар ажил хийх биш.

Гэтэл сонгуулийн дараа дахиад бахь байдгаараа. Бөхчүүд цалин авч, харин албан хаагчид өмнөөс нь үүрэг гүйцэтгэдэг болов. Хэрвээ хуулиа баривал төрийн албан хаагч (байгууллагын орон тоон дээр цалин авч байгаа тохиолдолд шүү дээ) цалингаасаа давсан бэлэг сэлт авах эрхгүй, бас реклам сурталчилгаанд оролцох эрхгүй. Хуулиа баривал хэн хэнд нь халгаатай л наадам болж байна. Өмнө ч тийм байсан.

Гэвч өнөөдөр хүмүүс өчигдрийнхөөсөө өөр болж. Ядаж л “Наадамд түрүүлсэн бөхөд хурандаа цол өгдөг юм бол хүний амь аварсан цагдаад Аварга цол өгье” хэмээн барьцаж, хэлж эхэлж байна. Тэгвэл ядаж шударга болно. Улсын наадам гэдэг чинь улсаараа цэнгэхийн нэр болохоос нэг хэсэг нь илүү баясч, нөгөөх нь үзэн ядахын нэр биш. Ядаж л наадмын түрүү бөхөө нэр цэвэр үлдээмээр байна. Нэг тэнэг нь нийгмийн сүлжээнд “1,3 тэрбумаар наадмын түрүү авсан” гээд бичихэд хариу үггүй байж нийтээрээ яаж сайхан наадах вэ?

Одоогоос 56 жилийн өмнө (1963 онд) улсын наадмын түрүүг Ж.Мөнхбат аварга 22 настай авч байж. Энэ удаа Э.Оюунболд 22 настайдаа наадмын түрүү авч, улсын аварга цол хүртлээ. Тэр хүүхдийн нэрийг ядаж цэвэр байлгахын тулд улсаараа сайхан наадмаар байна. Зүгээр л аварга нь аваргаа аваад, цол чимгээ зүүгээд явья.

Яагаад заавал барилдаад давсан бөхдөө цагдаагийн цол зүүлгэж, үүрэг гүйцэтгэдэг алба хаагч, үзэсгэлэнгийн бөх хоёрын дунд яс хаяад байдаг юм бэ? Өгөх юмгүй бол элгээ эвхээд л харж бай л даа, энэ төр... Ядаж л ирэх жилийн наадмаас өмнө үндэсний бөхийнхөө бай шагналд илүү дээр менежмэнт хийе. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top