x

Үерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцож, өөрсдөөр нь цэвэрлүүл!

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч С.Амарсайхан ажиллаж, өнөөдөр Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

С.Амарсайхан: Тохижилтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх  нь зүйтэй

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд ажиллалаа. 32-ын авто зам дагуу хүнд даацын машин механизмууд олноор байрлаж элс хайрга ачиж буулгах, борлуулж байгаа нь гудамжны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн ая тух, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “32-ын тойргоос хойшоо “Сод Монгол” ШТС хүртэл 800 м газарт ногоон байгууламж бүхий явган хүний зам барих тохижилтын ажил хийхээр дүүргээс хөрөнгө төсөвлөсөн байгаа. Зураг төсөл нь батлагдсан. Хийх компани нь ч шалгарсан. Тохижилтын ажлыг өнөө маргаашгүй эхлүүлнэ. Энд байрлаж байгаа машин механизм эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлсэн. Жолооч нар нүүх газрыг заагаад өгчихвөл хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн” хэмээн танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Тохижилтын ажлыг яаралтай эхлүүл. Бид энэ хүмүүст зогсох талбай олж өгөхгүй бол тохижилтын ажлыг хийж болохгүй гэсэн зүйл байж болохгүй. Мэдээж энэ хүмүүс амжиргаагаа залгуулж байгаа нь тодорхой. Гэхдээ хотын төвдөө хүнд машин механизмыг ингээд байлгаж байж болохгүй. Энэ хавьд айл өрх олонтой, хүүхэд багачууд их явдаг. Аюулгүй байдал хангагдахгүй байна. Өнөө маргаашгүй энэ газрыг чөлөөлөхийг шаард” хэмээн үүрэг чиглэл өглөө.

Үерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцож, өөрсдөөр нь цэвэрлүүлэх шаардлагатай гэв

Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэд хотын захирагчид хандаж хүсэлтээ илэрхийллээ. 13-р хороонд усны худаг байхгүй, гудамжуудад уулын дайрга асгаснаас болоод явган явахад хүндрэлтэй болсон, Сэлбэ голын үерийн даланд шөнө оройн цагаар том оврын автомашинтай хүмүүс ирж хог, шороо ихээр асгаж байгаа талаар хотын захирагчид дуулгаж, энэ асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүслээ.

Иргэдийн хувьд эндээ олон жил  суурьшиж байгаа учраас хөрсний бохирдол маш ихтэй, гүний худаг гаргах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэллээ. Хотын захирагч С.Амарсайханы зүгээс гүний худаг гаргах боломгүй бол зөөврийн худаг барих асуудлыг УСУГ-ынхантай хамтраад судалж үзэх чиглэл өглөө.

Түүнчлэн Сэлбэ голын далан дотор барилгын хог, шороо асгаж байгаа автомашины зураг, улсын дугаар баримттайгаа байгаа бол УБЗАА, Тээврийн цагдаагийн албатай хамтраад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, үерийн даланг өөрсдөөр нь цэвэрлүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өгөв

Цэцэрлэгийн газраас авсан компанийн газар эзэмших эрхийг цуцлахыг үүрэгдэв

Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороод ажилласны дараа Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байрандаа сууж, Баянгол дүүргийн 12-р хороонд очиж ажиллав. Тус хорооны 15 дугаар цэцэрлэгийн газраас 1500 мкв талбай нь хувийн ААН-ийн мэдэлд очсон байна. Үүний улмаас 15 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих боломжгүй нөхцөл үүссэн байна. Хотын захирагч энэ асуудлыг газар дээр нь очиж судлан, зориулалтын дагуй ашиглаагүй тус газрын эрхийг цуцлахчиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Нийслэлийн Засаг дарга явууллын ажлын байрандаа иргэдийн төлөлөлийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. БГД-ийн 12-р хорооны Засаг дарга Х.Ганхуяг “Манай хорооны 15 дугаар цэцэрлэгийн барилгыг 1998 онд “Авзага трейд” ХХК барьж улсад хүлээлгэн өгсөн байдаг. Анх 5100 мкв газартай байсан. Гэвч 2004 онд тус компанийн мэдэлд 1500 мкв газар нь очсон байдаг. Миний бие цэцэрлэгийн өргөтгөл барих хүсэлтэй байгаагаа шат шатны байгууллагад энэ газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсэн хандаж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй. Манай хороо хоёр цэцэрлэгтэй. Нийтдээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгийн хүрэлцээ маш муу. Энэ газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсье” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Газрын зохион байгуулалтын албанаас энэ газрын мэдээллийг нягтлах хэрэгтэй. Энэ газарт барилга байшин бариулахгүй. 2004 оноос хойш ямар ч ашиглалтгүй байсан байна. Газар эзэмших эрхийг нь яаралтай цуцлаад, олон нийтийн зориулалтаар тохижуул. Энэ хавийн тоосгон гараашуудыг цэгцлэ. Хот төлөвлөлтийн бодлого, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зэрэгт нийцэхгүй байна” хэмээв. 

Хотын захирагч С.Амарсайхан Явууллын ажлын байрны 77120000 утсанд хандсан иргэдтэй холбогдож, тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох албан тушаалтнуудад судлан шийдвэрлэхийг чиглэл болгож ажиллалаа. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • САРАА (202.9.43.73)
    Өөрсдөө ажил хийхгүй хүн ажиллаж байхад өө хайна Өөрөө очоод тэр хогийг нь ядаж цэвэрлэчихээд кин зураг шиг юм авхуулчихаж бас болно штээ ЫБЙ
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • ЫБЙ (66.181.161.7)
    САЙН ДАРГА ЮМ ШИГ БАЙНА. БАРИМТАТ КИНО ЗУРАГ АВАЛТ ЮМУУ ХААШАА ЮМ ХАХА. ЭЛЭГ АВАХИМАА
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top