x

УБТЗ-ын түүхийн ховор баримтуудыг Эрхүү хотод дэлгэн үзүүллээ

ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 13-20-ны өдрүүдэд УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан “Найрамдлын зам 1949-2019” нэртэй архивын түүхэн баримтын үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү үзэсгэлэнг ОХУ-ын Төрийн төв архив, ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлаг, ОХУ-ын Түүхийн төв архив, ОХУ-ын Эдийн засгийн төв архив, Эрхүү мужийн архивын агентлаг, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний төв архив, УБТЗ-ын төрөлжсөн архив, УБТЗ-ын түүхийн музей хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд Оросын хаант улсын үеэс эдүгээг хүртэлх манай улсын төмөр замын салбарын үүсэл хөгжилтэй холбоотой түүхийн ховор баримт, гэрэл зургийг дэлгэн үзүүллээ.

 

Үзэсгэлэнгийн эхний хэсэг болох “Оросын хаант улс ба Монгол Улсын хооронд төмөр зам тавих төсөл” нэртэй хэсэгт 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн үед Транссибирийн төмөр замыг Монголоор дайруулан тавих зорилготой анхны төсөл, 1911 онд Богд хаант Монгол улсын төлөөлөгчид Москвад айлчлахдаа монголд төмөр зам барих ажилд туслалцаа хүсч улмаар 1914 онд Оросын хаант засаг ба Монголын засгийн газар хооронд төмөр зам барих тухай гэрээ байгуулсан зэрэг түүхийн сонирхолтой баримтуудыг үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн хоёр дахь хэсэг болох “ЗСБНХУ-ын тусламжтайгаар Монголд төмөр зам барих ажил” нэртэй хэсэгт 1930-аад оны дундаас Монгол улсад анхны нарийн царигтай төмөр замыг Улаанбаатар-Налайхын хооронд зөвлөлтийн хөнгөлөлттэй зээлээр улаан армийн тусгай анги тавьсан тухай болон монголын нутаг дэвсгэр дээр цэргийн зориулалттай хэд хэдэн нарийн царигтай төмөр зам тавьсан тухай баримтуудыг үзүүллээ. Төн 1947 оноос Наушка-Улаанбаатарын хооронд төмөр зам тавих ажлыг эхлүүлж, зөвлөлтийн ДХЯ энэ ажлыг 505-р ангиар хоёрхон жилийн дотор бариулж, улмаар 1949 оны 6-р сарын 6-нд ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж УБТЗ-ын түүх эхэлсэн тухай түүхийн чухал баримтуудыг үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн  гурав дахь хэсэг болох “Улаанбаатар төмөр зам” нэртэй хэсэгт тус нийгэмлэгийн үүсэл хөгжлийн тухай маш чухал архивын баримт, гэрэл зургуудыг хөгжлийнх нь он дарааллаар тодорхой үзүүлсэн байна.

“Найрамдлын зам” үзэсгэлэнд манай улсын холбогдох архивуудаас нийтдээ 100 гаруй баримт бичиг, гэрэл зургийг оролцуулсан юм.Тэрчлэн Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойд оросын тал өндөр ач холбогдол өгсөн нь ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлаг, Төрийн төв архив, ГХЯ-ны Түүх баримтын газрын харъяа Гадаад бодлогын архив, Кино, гэрэл зураг баримтын төв архив зэрэг маш чухал газруудыг татан оролцуулж өөрийн сан хөмрөгөөс үзүүлсэн явдал юм. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил, тэр дундаа УБТЗ-ын хөгжлийн түүхийг маш тодоор нээн харуулж, түүхийн маш ховор баримтуудыг дэлгэн үзүүлснээрээ өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Үзэсгэлэнгийн үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын архивын салбарт хамтран ажиллах комиссын 24-р ээлжит хуралдаан боллоо. Эдгээр арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, УБТЗ-ын даргын зөвлөх хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top