x

"Цэргийн наадам-2019"-д оролцох бие бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

Жилээс жилд цар хүрээ нь улам өргөжсөөр байгаа "Армейские игры" олон улсын цэргийн наадамд манай улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож ирсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуйгийн санаачлагаар зохион байгуулагддаг уг наадамд "Аравт" морин цэргийн уралдаан, "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг", " Хээрийн гал тогоо", "Инженерийн томьёолол" гэсэн 5 төрөлд оролцохоор бэлтгэлээ базаан ОХУ, Беларусь зэрэг улсыг зориход бэлэн болоод байна. Түүнчлэн манай орон уралдааны гурван төрлийн тэмцээнд ажиглагч нарыг илгээхээр болсон.

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч гененрал Р.Сүхбат тэмцээнд оролцох нийт бүрэлдэхүүнийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзаж, “Юун түрүүнд аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж, заагдсан дүрэм журам, зааврууд дээрээ онцгой анхаарал хандуулаарай. Мөн өмнөх жилүүдийнхээ алдаа оноог дэнслэн туршлага сургамж дээрээ тулгуурлан, юу сурч мэдсэнээ дээд хэмжээнд харуулаарай"  гэсэн үүрэг даалгаварыг тэдэнд өгсөн юм. "Цэргийн наадам-2019" олон улсын уралдааны бусад 3 төрөлд ажиглагчдаар  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн офицер дэд хурандаа С.Ганбаяр Казахстан, "Аюулгүй орчин ба химичид" тэмцээний ажиглагчаар ЗХЖШ-ын Ар талын газрын техникийн хангалтын хэлтсийн химийн техникийн мэргэжилтэн хошууч Г.Дүнжингарав БНХАУ-ыг, мөн БНХАУ-д болох "Цэлмэг тэнгэр" тэмцээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын хурандаа Б.Эрдэнэпилээр ахлуулсан гурван цэргийн алба хаагч явахаар томилогджээ.

“Армейские игры" олон улсын цэргийн наадмын хүрээнд явагддаг "Танкийн биатлон" тэмцээнд Зэвсэгт хүчний 9 ангийн 21 тамирчин явах бөгөөд тэдний  80 гаруй хувь нь өнгөрсөн жил уг уралдаанд оролцож байсан нь илүү давуу талтай. "Мэргэн буудагчийн зааг" уралдаан мөн л Беларусь улсад зохиогдоно. Уг бүрэлдэхүүн БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 330, 015, 150, 256, 327, 350, 311 дүгээр ангиудаас бүрдсэн. Мөн "Хээрийн гал тогоо" тэмцээнд Зэвсэгт хүчний 8 ангийн 10 туршлагатай тогооч нар явж байгаа гэдгээрээ онцгойрч байгаа юм.

"Инженерийн томьёолол" тэмцээнд манай баг тамирчид энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд  тэмцээн ОХУ-ын Тюмен хотноо болно. Тэмцээнд Зэвсэгт хүчний 4 анги салбарын 21 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангасан бөгөөд "Инженерийн формул" тэмцээн нь  6 төрлийн нэгж техниктэйгээр буухиа хэлбэрээр уралдана. Тэмцээнд оролцож буй тамирчид төрөл тус бүрийнхээ уралдаан тэмцээнээс ихээхэн турлшлага хуримтлуулж ирдэг. "Та бүхний мэдэж сурсан бүхэн цаашид анги байгууллага хийгээд Зэвсэгт хүчинд сургалтын томоохон бааз суурь болох учиртай" гэдгийг ЗХЖШ-ын удирдлага баг тамирчиддаа тэмдэглэн хэлээд амжилт хүсэн баг тамирчдаа үдэн гаргалаа.

ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top