x

Түрээсийн орон сууцанд хамрагдахаар 21,229 иргэн хүсэлтээ ирүүлжээ

“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн билээ. Бүртгэл 14 хоног үргэлжилж наймдугаар сарын 5-ны өдөр хаана. Одоогийн байдлаар 21,229 иргэн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Манай байгууллагын албан ёсны веб хуудас руу өдөрт 120 мянга орчим хүн хандаж байна. Үүнээс үүдэн цахим бүртгэлийн системийн хувьд гацалт үүсэх, алдаа гарах зэрэг асуудлууд одоогоор үүсээгүй ба сервер хэвийн ажиллаж байна гэж Нийслэлийн орон сууцны корпрацийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мөн иргэд түрээсийн орон сууцад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй гэв. Үүнд

-Зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой.

-Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ.

-Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө.

-Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ.

-Тухайн иргэн нэг удаа л бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийх бөгөөд анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болно.

-Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно.

-Бүртгүүлэгч өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцад хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочир дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг нэмж хэлмээр байна.

-Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцад хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой.

-И-майл хаяг болон нууц үгээ аль нэгийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэж авах боломжтой.

Үүнээс гадна иргэд бүтгүүлэхээсээ өмнө Нийслэлийн зорилтот бүлгийг түрээсийн орон сууцад хамруулах журамтайгаа маш сайн танилцаж, зорилтот найман бүлгийнхээ аль бүлэгт хамаарахаа гэр бүлийн хүрээнд ярилцаж тодорхойлох хэрэгтэй. Мөн орлого, зарлагын мэдээллээ бичихдээ бутархай тоогоор бус бүхэл тоогоор бичих ёстой гэдгийг анхааруулж байна.

Бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжлэх тул энэ хугацаанд багтан хэзээ бүртгүүлэх нь хамаагүй. Учир нь бүртгүүлсэн дараалаар бус ирүүлсэн мэдээллээс нь шалтгаалан эрэмбэлэгдэж, сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top